Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвгөөрөлтэй ААН-тэй уулзалт зохион байгууллаа
Шинэ жилийн баяртай холбоотойгоор согтуугаар үйлдэгдэх болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хулгайлах, дээрэмдэх зэрэг тодорхой төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байдаг.
Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс дүүргийн хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд уг ажлын хүрээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажиллах зорилгоор уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа