“Монре даатгал”-ыг луйвардсан хэргийн холбогдогч сард 500 000 төгрөгийн хохирол төлье гэжээ

2019 оны 12 сарын 20

Arslan.mn

Төрөөс даатгалын компаниудын үйл ажиллагааг дэмжиж, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал бий болгосон. Гэвч энэ үйл ажиллагааг даатгалын зарим компанийн ажилтнууд хууль бусаар ашиглаж, тухайн компанийг сонгон даатгуулсан иргэдийн мөнгийг завшсан хэрэг гарсан юм. Тодруулбал, “Монре даатгал” компанийн Нөхөн төлбөрийн албаны дарга Д.Алтансүх нь Д.Зоригтбаатар, Т.Гантулга гэсэн найз нартайгаа нийлж, хуурамч баримт бүрдүүлэн жолооч нарт нөхөн төлбөр олгосон нэрээр 300 гаруй сая төгрөг луйварджээ.

2017 оны нэгдүгээр сараас 2018 оны дөрөвдүгээр cap хүртэлх хугацаанд тэд замын цагдаагийн тодорхойлолт, хохирлын үнэлгээний тайлан, зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл зэргийг хуурамчаар бүрдүүлж, 343.3 сая төгрөгийн хохирол тус даатгалын компанид учруулсан юм байна. Тэд нэр бүхий 76 хүний бичиг баримтаар мөнгө завшсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон агаад шинжээчид тэдгээрийг нь хуурамч гэдгийг баталсан гэнэ. Мөн ТЦА болон хохирлын үнэлгээний компанийнхан тэр 76 тохиолдлыг нь нарийвчлан шалгаад дуудлага мэдээллийн санд бүртгэгдэж байгаагүйг нь тогтоож өгчээ.

Прокурорын байгууллагаас Д.Алтансүх, Д.Зоригтбаатар, Т.Гантулга нарт Эрүүгийн хуулийн 18.15-2.1, 2.2, 2.3-т заасан “Албан тушаалын эрх, үүргийн дагуу байгууллагын мөнгөтэй харьцах, даатгалын нөхөн төлбөрийг өөрийн эрх мэдлийн хүрээнд олгох боломжийг ашиглан, бусадтай бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар хууль бусаар их хэмжээний даатгалын нөхөн төлбөрийг авсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Алтансүхэд хоёр, Д.Зоригтбаатар, Т.Гантулга нарт нэг жил хорих ял шийтгэхээр болсон аж. Гэвч шүүгч нар шийтгэх тогтоолд нэг жилийн хорих ял оноосноо нэг жил зургаан сар гэж бичсэн нь алдаа болж, давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой байх шаардлага хангаагүй үндэслэлээр хүчингүй болгож, дахин шийдүүлэхээр буцаажээ. 

Харин Д.Алтансүхийн хамжигч хэмээн буруутгагдаж буй Д.Зоригтбаатар нь давж заалдах гомдол гаргасан бөгөөд “Учруулсан 100 гаруй сая төгрөгийн хохирлоо сард 500 000-аар тооцон график гарган төлье, тэнсэн харгалзах ял оноож өгөөч” хэмээн шүүхэд хүсэлт хүргүүлсэн гэнэ.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611802
0 эможи

Зочин
2019-12-20 13:05
keyboard_arrow_up