БЗД дэх Цагдаагийн III хэлтэс 2019 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа

2019 оны 12 сарын 20

Arslan.mn

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 3-р хэлтэс нь 2019 онд иргэдийн аюулгүй байдлын төлөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэлээ.

Арга хэмжээнд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 3-р хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Очбадрах, Дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Наранхүү, Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Цэнгэл, Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Гантулга, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч А.Батсүх болон нийт бие бүрэлдэхүүн оролцов.

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 3-р хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Очбадрах:

Arslan.mn

Тус хэлтэст 2019 онд нийт 1198 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 258 буюу 17.7 хувиар буурсан, хэргийн илрүүлэлт 47.2 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 17.1 хувиар өссөн байна. 2019 онд Хулгайлах гэмт хэрэг 477 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 23.6 хувиар, дээрэмдэх гэмт хэрэг 23 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 64 хувиар,  Залилах гэмт хэрэг 108 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 26.5 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байна.Гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан 510.4 сая төгрөгийн хохиролыг нөхөн төлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 175.3 сая төгрөг буюу 52.3 хувиар өсчээ. Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гомдол 2269 бүртгэгдснийг хүлээн авч шалган 622 иргэнийг Шүүгчийн захирамжаар 7-30 хоногоор баривчлуулсан байна.

2019 онд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 3-р хэлтсийн хамт олон ажлын өндөр амжилт гаргаж үр дүнтэй сайн ажилласан гэж дүгнэж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн хэв журмыг хамгаалах ажлуудад ахиц гарч үр дүнгээ өгч Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны “Хөдөлмөрийн тэргүүний хэрэг бүртгэгч”-ээр цагдаагийн ахмад Б.Ган-Очир, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын “Ажил мэргэжлийн шилдэг хэрэг бүртгэгч”-ээр цагдаагийн дэслэгч Ц.Энхэлмаа, Шуурхай удирдлагын албаны “Ажил мэргэжлийн шилдэг жижүүрийн ахлах мөрдөгч”-өөр цагдаагийн хошууч Н.Данзан, Хотын хөгжлийн индексийн шалгаруулалтаар цагдаагийн ахмад Б.Мягмар нар тус тус шалгарсан юм.

Arslan.mn

Хурлын үеэр оны “Хөдөлмөрийн тэргүүн”, “Ажил мэргэжлийн шилдэг” болон ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажилласан хамт олон, алба хаагчдад шагнал гардуулсан юм.

Үүнд: Тус хэлтсийн “Хөдөлмөрийн тэргүүний тасаг”-аар цагдаагийн дэд хурандаа Б.Цогтбаатар даргатай Мөрдөн байцаах тасаг, “Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч"-аар Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Гантулга, мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Төртогтох, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.Шинэжил, хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч А.Баттулга, хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Ш.Ням-Очир, эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатар, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч До.Ганбаатар, жижүүрийн цагдаа, жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Жаргалбаатар, хороо хариуцсан цагдаа, цагдаагийн ахлагч П.Соронзонболд, үйлчлэгч Н.Нарангэрэл нарын 10 алба хаагч шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнагдсан юм. Мөн хурлын үеэр Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шагналаар 8, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын даргын баярын бичгээр 14, Прокурорын байгууллагын өргөмжлөлөөр 1, Татварын хэлтсийн шагналаар 2, Хэлтсийн даргын баярын бичгээр 19 алба хаагч шагнагдсаныг нийт бие бүрэлдэхүүний өмнө гардуулан өглөө.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611798
1 эможи

Зочин
2019-12-21 02:09
keyboard_arrow_up