Германд Хар тамхи тээвэрлэсэн хэргээр шүүгдэж буй С.Эрдэнэбаяр эрэн сурвалжлагдаж байна

2019 оны 12 сарын 20

Arslan.mn

ХБНГУ-ын Дрезден хотод 70 кг хар тамхи дипломат машинаар тээвэрлэж яваад баригдсан С.Эрдэнэбаяр Польш улсад эрэн сурвалжлагдаж байна гэнэ.

Тодруулбал, Хууль бус наймаанд нэр холбогдон, эрэн сурвалжлагдаж байгаа 69 дипломач, улс төрч, төрийн албан хаагчдын нэрийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан зарласан юм. Польш улсад эрэн сурвалжлагдаж буй 69 албан тушаалтны жагсаалтад С.Эрдэнэбаярын нэр байгаа юм.

Түүний хэргийг эргэн сануулахад, энэ оны тавдугаар сарын 03-ны өдөр Б.Баттүшиг болон С.Эрдэнэбаяр нар дипломат албаны Мерседес Бенц маркийн автомашинаар 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан юм. Монгол Улсаас Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарийг Дрезден хотын цагдаагийн газар цагдан хорьсон билээ. Тус бүр нь 500 граммаар боосон 140 багц хар тамхины ханш гурван сая евро болж байсан юм.

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
2
yay an post
1
sad an post
2
ouch an post
2
confuse an post
2
angry an post
7
611790
17 эможи

Иргэн
2019-12-22 13:12
Энэ Эрдэнэбаяр ер нь насаараа жаргаж бөгс долоож тамхи зөөж байсан нөхөр байна л даа
9
2019-12-21 18:30
германы шорон диваажин л гэсэн уг азтай байна
Зочин
2019-12-21 16:16
Балиар лалрууд тэндээ хадагдвал таарна.ирэх хэрэггүй
Хохинээ
2019-12-21 11:25
Наанаа хатаж үхээрэй
Зочин
2019-12-20 13:04
keyboard_arrow_up