“Орон нутгийн зам тээврийн ноцтой осол, түүнээс сэргийлэх талаар холбогдох ААН, байгууллагуудтай уулзалт хийлээ“

2019 оны 12 сарын 19

Arslan.mn

Тээврийн цагдаагийн алба, Тээврийн прокурорын газрын удирдлагууд орон нутгийн замд хот хоорондын том оврын автобустай үйлдэгдсэн зам тээврийн ноцтой осол, түүнээс сэргийлэх талаар холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудын захирлуудтай өнөөдөр уулзалт хийлээ. 

Arslan.mn

Энэ үеэр Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд "Энэ оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Завхан, Архангайн хооронд зорчиж явсан автомашин Архангай аймгийн Халзанбүргэдэй-Солонготын давааны орчимд замын хажуу руу онхолдож хоёр хүний амь эрсдсэн харамсалтай хэрэг гарсан. 

2015-2019 оны хооронд тухайн хэсгийн авто замд гарсан ослын мэдээллийг судалж үзэхэд нийт найман хүний амь эрсдсэн тохиолдол бүртгэгдсэн.

Эдгээр ослын шалтгаан, нөхцөлийг авч үзэхэд замын аюулгүй байдал болон замын хийц тогтцоос хамаараад нэлээд эрсдэлтэй зам гэж болохоор байна. 

Тус авто замыг 2017 онд ашиглалтад хүлээж авах байсан боловч Халзанбүргэдэй-Солонготын давааны орчмын эргэлтүүдэд байх ёстой туузан хаалтуудыг гүйцэтгэгч байгууллага төсөв хэтэрсэн шалтгаанаар байрлуулаагүйн улмаас улсын комисс хүлээж аваагүй.

Авто замын тухай хуульд зааснаар авто зам барьж, ашиглалтад оруулж байгаа компани нь стандарт шаардлага, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан байх ёстой байдаг. Мөн тухайн замыг арчлагч, хариуцагч байгууллагууд өдөр тутамд хяналт шалгалт хийж, халтиргаа, гулгаанаас эхлээд аюултай нөхцөл үүссэн бол түүнийг арилгах арга хэмжээ авах үүрэгтэй. ​

Тээврийн цагдаагийн албаны хувьд осол гараад буй цэгүүдэд тодорхой хэмжээний судалгаа шалгалтууд явуулан засах шаардлагатай бол холбогдох албан мэдэгдлийг зам хариуцагч, зам эзэмшигч байгууллага руу нь өгч ажилладаг.  Шалгалтын явцад осол тухайн авто замаас шалтгаалсан тохиолдолд тухайн авто замыг хүлээж авсан төсөвлөсөн байгууллага хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай." гэв.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611772
2 эможи

Зочин
2019-12-20 05:02
keyboard_arrow_up