ШАЛГАЛТ: Шинэ жилийн бэлгэнд хугацаа нь хэтэрсэн 177 нэр төрлийн бүтээгдэхүүн орсон байна

2019 оны 12 сарын 19

Arslan.mn

МХЕГ-аас шинэ жилийн баярыг угтан хийж буй хяналт шалгалтын явцын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ сарын 2-ны өдрөөс эхэлсэн шинэ жилийн баярыг угтан хийж буй шалгалтад хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгч 462, хүлээн авалт хийж байгаа нийтийн хоолны үйлдвэрлэл эрхлэгч 335 түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон 85 үйлдвэр цехүүд нийт 557 аж ахуй нэгж байгууллага, 325 иргэнийг хамруулжээ.

Баярын үеэр архи согтууруулах ундаатай холбоотой зөрчлүүдийн тоо нэмэгддэг. Энэ удаагийн шалгалтын үеэр гэхэд Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж байсан стандартын шаардлага хангаагүй “Мөнхжин Од” ХХК-ийн “Хандгай”, “Гучин ес” нэрийн 102 шил 518 мянган төгрөгийн архийг улсын байцаагчийн актаар хураан авжээ.

Arslan.mn

Энэ талаар Үйлдвэрлэл үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Т.Түмэнжаргал  "Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцад улсын хэмжээнд нийт 2,106 зөрчил дутагдал илрүүлж 1,241 буюу 60 хувийг газар дээр нь арилгуулсан. Мөн хугацаатай үүрэг даалгавруудыг өгч байгаа.

Шалгалтын явцад өмнөх жилүүдэд гардаг байсан буюу чанар аюулгүй байдлаа алдсан, хэрэглэх хугацаа хэтэрсэн,

  • түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүний хадгалах горим мөрдөөгүй, температурын бүртгэлгүй 29,
  • эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй 49,
  • зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 72 худалдаа,
  • үйлчилгээний газар байснаас гадна 38 нэр төрлийн бүтээгдэхүүн гарал үүсэл тодорхойгүй,
  • 43 нэрийн бүтээгдэхүүн баталгаажилтгүй байсан зөрчил илэрлээ.

Одоогоор 10 сая гаруй төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан устгах арга хэмжээ авч, Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэд, ААН-үүдэд нийт 14 сая төгрөгийн торгууль ногдуулаад байна.

Улс даяар 200 гаруй байцаагч хяналт шалгалтыг явуулж байгаа бөгөөд орон нутагт илэрсэн зөрчлийн талаар мэдээллийг төв рүү өгч, мэдээллийн дагуу бид нийлүүлэгч дээр очиж хяналт шалгалт хийгээд, зөрчил илэрвэл арга хэмжээ авч байгаа.

Гол илэрч буй зөрчил чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүн их илэрсэн. Бялуу, өндөг, хиам гэх мэт. Мөн хүүхдийн бэлэг дунд хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн хийх зөрчил маш их байна. 

" гэв.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611769
0 эможи

Зочин
2019-12-20 05:01
keyboard_arrow_up