Дулааны шугамын худгаас цогцос олджээ

2019 оны 12 сарын 19

Arslan.mn

Дулааны шугамын худаг буюу бидний хэлж заншсанаар траншейны нүхнээс эрэгтэй хүний цогцос олдсон байна.

Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн уулзварын хойно дулааны шугамын худаг дотор хүний цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр орой 18:24 цагт хүлээн авжээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, нэг автомашинтай 8.5 км замыг туулан 18:34 цагт очиж, 3 метрийн гүнтэй дулааны шугамын худгаас 10 минутын хугацаанд цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Талийгаач нь 25-30 орчим насны эрэгтэй хүн байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
611762
1 эможи

Зочин
2019-12-20 05:00
keyboard_arrow_up