Г.ОРХОНТУЯА: Миний бизнес хүний амь, амьдралыг хамгаалахын төлөө байдагт БАХАРХДАГ
Манай улсын хэмжээнд бүртгэлтэй автомашины тоо нэг саяыг даваад буй энэ үед замын хөдөлгөөний аюулгүй байдал өмнөхөөсөө ч чухлаар тавигдах болсон. ДЭМБ-аас жил бүр гаргадаг судалгаагаар замын хөдөлгөөний осол гэмтлээс шалтгаалан олон мянган хүн амиа алдаж, бэртэж гэмтэн, эд хөрөнгөө сүйтгэсээр байна. Нөхөж баршгүй гамшиг, осол тохиолдохоос урьдчилан сэргийлэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Гарч буй гэмт хэргийн дийлэнх нь жолооч, зорчигчийн хайхрамжгүй зан, замын орчин нөхцөлөөс шалтгаалдаг бол автомашины явах эд анги бүрэн бус, баталгаагүй сэлбэг үйлчилгээ хийлгэснээс үүдэх нь бас цөөнгүй.
Харин “Форвард моторс” ХХК-ийнхан 20 жилийн турш дан ганц ялон авто машины сэлбэг борлуулаад зогсохгүй хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах үйл ажиллагаа явуулсаар ирсэн юм. Хамгийн сүүлд л гэхэд Японы “Дэнсо” корпорацын албан ёсны засвар үйлчилгээний төвийг эх орондоо нээн, “Denso service” диллерийн эрх авч, 2019 оноос тус корпорацтай хамтран “Тоёота”-гийн гибрид (хайбрид) автомашины (HV) өндөр хүчдэлийн батарейг үйлдвэрийн түвшинд нөхөн сэргээх лаборатори үйлдвэр байгуулаад байна.
Салбар компани болох “Форвард блок констракшн” нь явган замын өнгөт хавтан, блок үйлдвэрлэлийн шинэлэг технологи нэвтрүүлсэн гээд үйл ажиллагаа явуулж ирсэн 20 жилийн хугацаанд ихийг хийж бүтээсэн компаниудын нэг билээ. Арлын орноос автомашины оргиналь, чанартай сэлбэгийг албан ёсны эрхтэйгээр монголчууддаа хүргэдэг “Форвард моторс” ХХК-ийн ерөнхий захирал, техникийн ухааны магистр, Монгол Улсын зөвлөх инженер Г.Орхонтуяатай ярилцлаа.
Юуны өмнө танай хамт олонд үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. “Форвард моторс” гэдэг нэрийг сонсоод шууд Япон чанар, салбарынхаа томоохон тоглогч гэдэг ойлголт санаанд буудаг. Амжилтын гараагаа анх хаанаас эхэлсэн бэ?
-Хүний амьдралд тохиолдлын, гэнэтийн гэхээсээ илүү хувь тавилан гэж байдаг гэдэгт би итгэдэг. Хэн хүний зүтгээд байдаггүй салбарт орж, бизнесээ эхлүүлэн хичээж ажилласаар 20 жилийн түүхийг бичжээ. Анх 1999 онд “Форвард моторс” ХХК-ийг байгуулан япон автомашины оргинал сэлбэгийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирснээр энэ салбарын бизнесийн гараагаа эхэлсэн. Улмаар сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээ, хэрэглэгчийг текникийн мэдээллээр хангах чиглэлээр тууштай ажилласаар ирлээ.
Бид “Техникийн дэвшилд хамтдаа” уриан дор дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж, эрдэнэт хүний алтан амь, амьдралыг хамгаалахын төлөө 20 жил ажиллаж байна.
Үр дүнд нь Япон улсын оргиналь сэлбэг үйлдвэрлэгч найман корпорацын албан ёсны дистрибьютерийн эрх авч, дэлхийн брэндийг Монголын автомашин эзэмшигчдэдээ хүргэх болсон. 2017 онд дэлхийн авто сэлбэгийн зах зээлд тэргүүлэгч “Дэнсо” корпорацын албан ёсны засварын диллерийн эрх авснаараа “Тоёота” маркийн автомашины стартер, генераторыг үйлдвэрийн түвшинд сэргээн засварлаж эхэлсэн.
-Энэ салбарын хувьд Японы найман корпорацын албан ёсны дистрибьютер гэдэг бол том үзүүлэлт. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юү?
Манай бүх бараа, бүтээгдэхүүн монгол улсад бүртгэгдсэн барааны тэмдэгийн гэрчилгээтэй албан ёсны лицензтэй гэдгээрээ онцлог.
Дэлхийд алдартай Япон брэндийг Монголдоо албан ёсны зөвшөөрөлтэй худалдах, үйлчилгээ үзүүлэхийг зорино гэдэг бол олон талын суурь шалгуур үзүүлэлт хангаж, итгэлийг нь хүлээсэн гэсэн үг. Бид 2003 онд Анх Японы “Eiken Industries” компанийн VIC брэндийн бүх төрлийн салон ,агаар ,түлш ,тосны шүүр борлуулах албан ёсны дистрибьютер болсон юм. 2005 онд “VIC” брэнд шүүр нь Монгол Улсын барааны тэмдгийн 5082 тоот гэрчилгээ авч, Оюуны өмчийн газраас “VIC” брэндийг эзэмших лиценз эзэмшигч болсон.
“KYB Industry” компанийн KYB амортизаторыг Японы Гифу хот дахь KYB-гийн үйлдвэрээс шууд нийлүүлж эхэлсэн. 2006 онд KYB амортизатор нь Монгол Улсын барааны тэмдгийн гэрчилгээ авсан юм.
Компанийн түүхэн хөгжлийн явцаас дурдвал Японы “Toyo Trading” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж Улмаар “Sankei industry” компанийн явах ангийн 555 брэндийг Монголд борлуулах албан ёсны дистрибьютир болов. Мөн “MK Kashiyama” корпорацын МК брэндийн наклад, “Osaka Bane Inc” компанийн “ОВК” брэндийн пүрш борлуулах Монгол дахь төлөөлөгч болсон.
2016 оноос Японы Seiken гармушик резин, PRO FIX моторын тос, AISIN автомат кропны тос, AKEBONO брэндийн тоормосны накладыг Монголынхоо хэрэглэгчдэд нийлүүлж байна.
2016 онд ЗЦГ-аас хөдөлгөөний аюулгүй байдалд оруулсан бидний хувь нэмрийг үнэлэн хүндэт өргөмжлөл олгосон бол 2018 онд Зам, тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Хууль зүй дотоод хэргийн яамнаас “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дэмжигч байгууллага”-аар биднийг өргөмжилсөн нь бидэнд улам ихийг хийж бүтээх урам өгсөн юм.
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлийн нэвтрүүлэг, мэдээллийн хэрэгслийн ивээн тэтгэгчээр ажилласан байдаг шүү дээ.
-Тийм ээ. Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Авто мэдээллийн төвөөрөө дамжуулан техникийн зөвлөгөө хэвлэн гаргахаас гадна шинжлэх ухаан техникийн сүүлийн үеийн ололтуудаас байнга мэдээлж байдаг. Мөн телевизийн Гарц нэвтрүүлгийн Сайн жолооч, Текникийн зөвлөгөө буланг ивээн тэтгэж замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцож яваа жолооч нараа 15 жил тасралтгүй урамшуулж байнга хамтран ажиллаж ирсэн. Түүнчлэн “Би жолооч” “Тэнхлэг зууч” сэтгүүлийн техникийн зөвлөгөө буланг эрхлэн гаргаж байлаа. Иргэд маань машиныхаа техник үйлчилгээг цаг тухайд нь хийдэггүйгээс гадна хямдыг нь харж дуураймал бүтээгдэхүүн авч тавьдаг. Ингэж хэмнэсэн мөнгөнөөсөө хэд дахин илүүг цаашид төлөхөд хүрдгээ тэр бүр анзаардаггүй. Энэ нь харамч хүн хоёр дахин төлнө гэдэгтэй адил үйлдэл шүү дээ. Тиймээс сэлбэг сонгож авахдаа борлуулагчдын реклам, худал үгэнд төөрөгдөлгүй, өөрийн мэдлэгт тулгуурлан сонгох өргөн боломж жолооч нарт бий.
-Ер нь автомашиндаа сэлбэг хэрхэн сонгох вэ. Техникийн мэдлэг тааруу шинэхэн жолооч нартаа зориулж зөвлөгөө өгөөч.
-Автомашин эзэмшигдийн өмнө байнга тулгарч байдаг бэрхшээл бол сэлбэг сонгох явдал. Тээврийн хэрэгсэл өөрөө хэдэн мянган хэсгээс бүтдэг бөгөөд заримыг нь тодорхой хугацаанд байнга сольж байх шаардлагатай, техник үйлчилгээний сэлбэгүүд байдаг. Эдгээрийг хугацаанд нь сольсноор автомашиныхаа эдэлгээний хугацааг уртасгаж байна гэсэн үг. Гэтэл тухайн сэлбэгүүд нь дуураймал байх юм бол автомашины эдэлгээ уртсах биш, харин бусад эд ангиуддаа эвдрэл учруулаад зогсохгүй зарим тохиолдолд таны болон бусдын амь насыг аюулд хүргэж болзошгүй. Тиймээс автомашиныхаа чухам аль сэлбэгийг заавал оргиналь буюу брэнд бүтээгдэхүүнээр солих шаардлагатайг мэдэж байхад илүүдэхгүй.
Автомашины сэлбэгүүдийг гүйцэтгэж буй үүргээр нь хөдөлгөөний аюулгүй байдалд шууд нөлөөлдөг, нөлөөлдөггүй сэлбэг гэж ангилж үзэж болно. Шууд нөлөөлдөгт нь жолоодлогын механизмын сэлбэгүүд, рулийн шарнерууд, хагас гол, таван бул гэх мэт эд анги ордог. Мөн тоормосны системийн эд ангиуд болох наклад, диск, дамжуулах хоолой, ажлын шингэн багтана. Түүнчлэн тулгуурын эд анги болох амортизатор, пүрш, тэнцүүлэгч, өндгөн тулгуур, дээд, доод гар ордог. Эдгээрээс гадна хүч дамжуулах ангийн кардан гол, чагтан гол багтдаг.
Хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлдөггүй эд анги гэдэгт гоёлын наалтууд, кузовын сэлбэгүүд хамаарна. Харин хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлдөггүй боловч дуураймал сэлбэг хэрэглэснээс болоод өндөр үнэтэй засвар хийхэд хүргэдэг эд анги нэлээд бий. Тухайлбал, кольц, гар бие, их бие, поршин, маслын шүүр үүнд багтдаг. Үүнээс үзэхэд автомашины гол эд ангиудад оргинал, брэнд сэлбэгийг заавал сонгох шаардлагатай нь харагдаж байна.
-Оргиналь, брэнд бүтээгдэхүүн гэж чухам юуг хэлээд байна вэ?
Брэнд гэдэг бол дэлхийд чанар нь танигдсан бүтээгдэхүүн юм.
Брэнд сэлбэг гэж тухайн үйлдвэрт бүтээгээд чанарын хувьд олон улсын стандарт хангаж, дэлхийн түвшинд шалгагдсан олны танил болсон бүтээгдэхүүнийг хэлнэ. Жишээлбэл, KYB корпорацын амортизатор дагнан үйлдвэрлэдэг KYB үйлдвэр гэхэд дэлхийн авто машины угсралтын дамжлагын 60%, үйлдвэрлэлийн дараах худалдааны амортизарын 25% -г хийдэг. Дэлхийн дөрвөн автомашины нэг нь тус үйлдвэрийн амортизатортай байдаг. Өөрөөр хэлбэл, дэлхийн бүх машины нэг амортизатор нь KYB-гийн үйлдвэрийнх гэсэн үг.
Мөн AKEBONO брэндийн тоормосны наклад гэхэд л дэлхийн машины угсралтын дамжлагын 20%, Японы авто машины 43% -г хийдэг.
Брэнд бүтээгдэхүүний хувьд нэг дутагдалтай тал байдаг. Энэ нь юу вэ гэвэл дуураймал бүтээгдэхүүн борлуулагч нар нэрийг нь ашиглан их хэмжээгээр хийлгэж, импортолдог. Хэдийгээр эдгээр бүтээгдэхүүнийг гадна байдлаар нь адилхан хийдэг боловч чанарын хувьд тухайн үйлдвэрийн технологийн түвшинг хангахуйц хийж чадахгүй учраас эдэлгээний хугацаа богино байдаг. Түүнээс гадна бусад эд ангийг амархан эвдрэхэд хүргэдэг. Тийм учраас брэнд бүтээгдэхүүнийг дуураймлаас ялгаж худалдан аваагүйгээс болж тухайн бүтээгдэхүүнийг муу гэдэг ойлголт хэрэглэгчдийн дунд бий болдог юм.
Манай авто сэлбэгийн зах зээлд борлуулж буй сэлбэгийн бараг 80-аад хувь нь дуураймал байхаас гадна хэний ч мэдэхгүй, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг брэнд хэмээн худлаа рекламдаж хэрэглэгчдийг төөрөгдүүлэх явдал гарсаар байна. Тиймээс тухайн барааны тэмдэгтийг эзэмшигч компаниудаас сэлбэгээ худалдан авах нь баталгаатай, найдвартай гэж хэлмээр байна.
Монголчууд маань авьяас чадвар сайтай болохоороо аливаа зүйлийг өөрчлөн монголчлох дуртай байдаг.Гэвч сүүлийн үеийн техникүүд ялангуяа автомашин маань анх үйлдвэрээс гарахдаа бүх эд ангиуд нь олон жилийн туршилт шалгалт, техникийн ололт дээр тулгуурлан өөр хоорондоо зохицсон байдаг. Жишээ нь, гитар хөгжмийн утас бүгд хөгтэй байж л сайхан аялгуу эгшиглэдэг. Үүнтэй адилаар автомашины эд ангиуд стандартын дагуу оргиналь сэлбэгээр бүрэн “хөглөгдөж” байж сая таныг хүссэн газарт тань аюулгүй, найдвартай хүргэж өгнө. Аль нэг нь алдагдвал үйл ажиллагаа нь доголдон, үүргээ бүрэн гүйцэтгэж чадахаа больж, аюулгүй байдал алдагдаж, сэлбэгүүдийн эдэлгээ богиносно гэдгийг байнга санаж явахад илүүдэхгүй.
Манай иргэдийн дунд баталгааны хугацаатай л бол бүтээгдэхүүн баталгаатай гэсэн нэг буруу ойлголт бий.Зөвхөн хэлбэр дүрс, хайрцаг савыг нь дуурайлган хувийн үйлдвэрт технологийн дагуу бус үйлдвэрлэсэнхуурамч сэлбэгийг баталгааны хугацаанд нь хууртан худалдаж авдаг. Мэдээж хуурамч барааны нас богинотөдийгүй бусад сэлбэгтээ гэмтэл учруулдаг муу талтай.
-Сэлбэг худалдан авахдаа хамгийн түрүүнд чанартай бүтээгдэхүүн авах ёстой нь мэдээж. Гэтэл зах зээлд баталгаагүй сэлбэг их байдаг. Үүнийг дагаад гарах эрсдэлийн талаар иргэдэд анхааруулж юу хэлэх бол. Ер нь хуурамч болон жинхэнэ сэлбэгийг хэрхэн таних вэ?
-Автомашины явах эд анги тоормос болон жолооны удирдлагын сэлбэг заавал оригнал байх шаардлагатайг дээр дурдсан. Учир нь хуурамч, үүргээ гүйцэтгэхээ больсон сэлбэгээс болж жолооны удирдлага хяналтаас гарч та болон тантай хамт яваа зорчигчдод төдийгүй замын хөдөлгөөнд оролцогчдын амь нас, эрүүл мэндийг аюулд учруулах, эд материалын хохиролд хүргэх хор нөлөөтэй гэдгийг санаж байх шаардлагатай. Манай улсад албан ёсны дистрибьютерийн эрхтэй, машины эд ангийг оруулж ирдэг компани байдаг боловч жолооч нарын дийлэнх нь захаас сэлбэгээ авдаг. Жолооч нар үүнийгээ боломжийн үнэтэй хэмээн тайлбарладаг. Гэвч тэдний хэлж буй энэ шалтгаанаар сэлбэг сонгох нь нөгөө талдаа эрсдэл дагуулж буй хэрэг. Үүнээс гадна чанартай сэлбэг мөн, эсэх нь эргэлзээтэй. Ер нь авто сэлбэгийн худалдаа бол эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд эд материалтай шууд холбоотой учраас хүмүүс илүү анхаарах хэрэгтэй.
Магадгүй өдөр бүр гарч буй автомашины ослын шалтгааны дийлэнх нь мэдлэггүй жолоочийн өнөө маргаашаа бодож авсан хуурамч сэлбэгтэй холбоотой байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс иргэд албан ёсны патенттай, буух эзэн, буцах хаягтай газраас сэлбэгээ авах нь хамгийн чухал.
-Монголд авто машины сэлбэг оруулж ирдэг компани цөөнгүй. Тэгвэл танай компани бусдаас юугаараа ялгарах бол?
-Нэгдүгээрт, манай оруулж ирдэг компаниуд олон улсад хүлээн зөвшөөргдсөн. Хоёрдугаарт, лицензтэй, гарал үүслийн гэрчилгээтэй. Гуравт, авч буй сэлбэгийн хувьд үйлдвэрээсээ чанарын баталгаа өгдөг. Манайх Японы төдийгүй дэлхийн шилдэг компаниудын лицензийг эзэмшиж байгааг ярилцлагын эхэнд онцолсон шүү дээ. “Дэнсо моторс” корпорац гурван жил манай улсад судалгаа явуулсаны үндсэн дээр Монгол дах диллерээрээ манай компанийг сонгосон. “Дэнсо” корпорацтай хамтран үйлдвэрлэсэн статер, динамдаа чанарын баталгаа өгдөг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд буцаж ирсэн сэлбэг байхгүй.
Манай улсад албан ёсны дистрибьютерийн эрхтэй, машины эд ангийг оруулж ирдэг компаниуд байдаг боловч жолооч нарын дийлэнх нь албан ёсны эрхгүй лангуу, захаас сэлбэгээ авдаг. Жолооч нар үүнийгээ боломжийн үнэтэй хэмээн төөрөгддөг.
Яг үнэндээ манай сэлбэг ч боломжийн үнэтэй байдаг. Тэр бүр хүмүүс мэддэггүй. Япон оргинал л бол үнэтэй гэж ойлгодог нь буруу. Бид аль болох өөрсдийн авах ашгаа бууруулан жолооч нартаа, хэрэглэгчиддээ байнгын урамшуулал, хямдрал зарлаж ирсэн. Тухайлбал 20 жилийн ойн баярын хүрээнд жилийн турш хэд хэдэн хямдралтай худалдаа явуулсан. Өнөөдөр л гэхэд бүх оргинал сэлбэгээ 20 хувиар хямдруулж, 100 мянган төгрөг тутамд сугалаа олгон супер шагналын эзнийг аралын Япон улсад аялах эрхээр шагнах гэж байна. Супер шагналын эзэн маргааш тодорноо.
-“Форвард моторс” компани тасралтгүй 20 жил үйл ажиллагаагаа явуулжээ. Энэ хугацаанд та бүхэн нийгэмд ямар эерэг нөлөө үзүүлсэн гэж боддог вэ?
-20 жилийн хугацаанд автын зах зээлд байршиж оргинал чанартай бүтээгдэхүүн хэрэглэхийн ач тусыг жолооч нартаа таниулснаар хөдөлгөөний аюулгүй байдалд тодорхой хэмжээгээр нөлөөлж олон арван гэр бүлийг элэг бүтэн амьдрахад хувь нэмрээ оруулсан гэж боддог. Замын хөдөлгөөний аюулгүй байдалд чанартай сэлбэгүүд хамгийн чухал. Бидний хувьд машины эд ангийг оруулж ирэхдээ чанар бас дахин чанар гэдэг зарчим баримталдаг. Бидний оруулж ирж буй сэлбэгийг хүн хэрэглэдэг гэдэг утгаараа чанарыг эрхэмлэдэг. Хэрэв бид нэг л алдаа гаргаж, чанаргүй бүтээгдэхүүн оруулж ирвэл хүний алтан амь эрсдэх ч магадлалтай шүү дээ. Мөн дээрээс нь бид текникийн зөвлөмжүүдийг жолооч нарт байнга өгч байгаа. Ялангуяа эмэгтэй болон шинэ төгссөн жолооч нарт зориулан техникийн зөвлөмжүүд хэвлүүлэн тарааж сошиал хаягаараа ч мөн түгээдэг. Бидэнтэй манай компанитай 20 жил хамтран ажилласан нийт түншүүддээ, жолооч нартаа ирж буй шинэ ондоо элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж алтан шар зам нь өлзийтэй сайхан байхын ерөөлийг өргөн дэвшүүлье!
-Ярилцсанд баярлалаа.
Forward Motors LLC - Форвард Моторс ХХК