Д.Трампын том хүү аргаль агнах зөвшөөрөлтэй байсан гэв үү?

2019 оны 12 сарын 19

Arslan.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын том хүү Т.Жуниор өнгөрсөн наймдугаар сард манай улсын баруун аймгуудад аялахдаа ховордсон ан амьтдын тоонд ордог аргаль агнасан байдаг.

Түүнийг "Монгол Улсад ирээд ховордсон амьтдын тоонд багтдаг аргаль агнаад буцжээ" хэмээн АНУ-ын эрэн сурвалжлах “ProPublica” сайт мэдээлсэн байдаг.  Уг мэдээлэлд монголчуудыг бухимдуулж, цахим орчинд хэсэгтээ шуугиан тарьсан байдаг. 

Түүнчлэн АНУ-ын “Биологийн олон янз байдлын төв” ТББ-аас АНУ-ын Загас, зэрлэг ан амьтан хамгаалах байгууллагад хандан Дональд Трамп Жуниорын Монголд зөвшөөрөлгүйгээр ховор ан амьтан агнасан хэргийг нарийвчлан шалгаж өгөхийг шаардсан захидлыг илгээсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ.

Тэгвэл өчигдөр БОАЖЯ-ны байранд болсон хэвлэлийн бага хурлын үеэр нэгэн сэтгүүлч Н.Цэрэнбат сайдаас "Д.Трампын хүү Монголд аргаль агнасан талаар олон улсын хэвлэлээр мэдээлэгдсэн. Зөвшөөрөлтэй байсан уу?" хэмээн асуухад тэрбээр,

"Энэ мэдээлэл үнэн. Дональд Трамп Ерөнхийлөгчийн хүү монголд ирж тусгай ан агнасан. Гэхдээ хууль ёсны дагуу ан агнасан. Аливаа зөвшөөрлийн квот нь гараад тусгай зөвшөөрөл авсан ан хийдэг компаниуд хууль дүрмээ хэрэгжүүлдэг. Хууль бус зүйл байхгүй" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611744
0 эможи

Зочин
2019-12-19 14:06
keyboard_arrow_up