Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

2019 оны 12 сарын 19

Arslan.mn

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтэн хэвээр байна.

2019 оны 12 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигмдол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.  Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Эг, Үүр голын хөндийгөөр 19-24 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар  голын хөндийгөөр 15-20 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 7-12 хэм, Алтайн өвөр говиор 4-9 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 15-17 хэм хүйтэн байна.

2019 оны 12 дугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 24-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

 20-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд  баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 25-30 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611738
0 эможи

keyboard_arrow_up