Дундговь аймагт хулгайн гэмт хэргийн тоо буурч, гэмт хэргийн илрүүлэлт сайжирчээ

2019 оны 12 сарын 18

Arslan.mn

Дундговь аймгийн хэмжээнд 2019 оны хулгайн гэмт хэргийн тоо өнгөрсөн оныхоос буурч, гэмт хэргийн илрүүлэлт сайжирчээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар хулгайн 103 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол энэ жил 54 болж буурсан дүн гарсан гэдгийг тус аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Тодруулбал, малын хулгайн гэмт хэрэг өсч, орон байрны хулгай өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг хоёр дахин буурч, хулгайн гэмт хэрэг илрүүлэлт 45,2 хувь, орон байрны хулгайн гэмт хэргийн илрүүлэлт 29,3 хувьтай байна.  

Дундговь аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасаг хулгайн гэмт хэргийг илрүүлэхийн тулд ЦЕГ-ын харьяа Эрүүгийн цагдаагийн албатай хамтран ажилласнаар гэмт хэргийн илрүүлэлт сайжирч байгааг тус тасгийн дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбилэг онцоллоо.

Ийнхүү хамтран ажилласнаар Дундговь аймагт гарсан 500 гаруй жилийн түүхтэй есөн эрдэнийн Жадамба судрын хулгай болон хэд хэдэн хулгайн хэргийг ийнхүү илрүүлж чаджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611732
0 эможи

Зочин
2019-12-19 01:16
keyboard_arrow_up