ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд хадагтай Мелинда Адамыг хүлээн авч уулзлаа
Австралийн Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин сайдын яаманд Монгол-Хятадыг хавсран хариуцах цагдаагийн атташегаар цагдаагийн хошууч, хадагтай Мелинда Адам шинээр томилогдсонтой холбогдуулан Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газарт 2019 оны 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд албан айлчлал хийлээ.
Айлчлалын хугацаанд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцсан бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тус улсын элчин сайдын яамны цагдаагийн атташе, цагдаагийн хошууч, хадагтай Мелинда Адамыг хүлээн авч, танилцах уулзалт хийсэн ба хоёр орны цагдаагийн байгууллагын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бэхжүүлэх талаар харилцан санал солилцлоо.
Тус улсын цагдаагийн атташегийн зүгээс албан үүргээ 4 жилийн хугацаанд гүйцэтгэх бөгөөд энэ хугацаанд хоёр улсын хууль сахиулах байгууллагын хооронд бүхий л түвшинд харилцан хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.
Эх сурвалж: ЦЕГ
|