Г.ОРХОНТУЯА: Эрдэнэт хүнд амьдрал, аюулгүй байдал БЭЛЭГЛЭСЭН 20 ЖИЛ

2019 оны 12 сарын 18

Арлын Япон орноос автомашины оргинал, чанартай сэлбэгийг албан ёсны эрхтэйгээр Монголчууддаа хүргэдэгФорвард моторс” ХХК-ийн Ерөнхий захирал, Техникийн ухааны магистр, МУ-ын Зөвлөх инженер  Г.Орхонтуяатай ярилцлаа.

Юуны өмнө танай хамт олонд үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн баярын мэндийг хүргэе. “Форвард моторс” гэдэг нэрйг сонсоод л шууд Япон чанар, салбарынхаа томоохон тоглогч гэдэг ойлголт санаанд буудаг. Амжилтын гараагаа анх хаанаас эхэлсэн бэ?

Хүний амьдралд тохиолдлын, гэнэтийн гэхээсээ илүү хувь тавилан гэж байдаг гэдэгт би хувьдаа итгэдэг. Хэн хүний ороод байдаггүй салбарт орж бизнесээ эхлүүлэн хичээж ажилласаар 20 жилийн түүхийг бичжээ. Анх 1999 онд  Форвард моторс ХХК-ийг байгуулан япон автомашины оргинал сэлбэгийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирсэнээр гараагаа эхэлсэн. Улмаар сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээ, хэрэглэгчийг текникийн мэдээллээр хангах чиглэлээр тууштай ажилласаар ирлээ.

Бид “Техникийн дэвшилд хамтдаа” уриан дор дэлхийн хөгжил дэвшлийн алхаатай хөл нийлүүлэн алхаж, эрдэнэт хүний алтан амь, амьдралыг хамгаалахын төлөө 20 жил ажиллаж байна.

Үр дүнд нь Япон улсын оргинал сэлбэг үйлдвэрлэгч 8 корпорацийн албан ёсны дистрибьютер болж дэлхийн брэндийг Монголын хэрэглэгчиддээ, автомашин эзэмшигчиддээ хүргэж эхэлсэн. 2017 онд дэлхийн авто сэлбэгийн зах зээлд тэргүүлэгч “Дэнсо” корпорацийн албан ёсны засварын диллерийн эрх авснаараа Тоёото машины стартер, генераторыг үйлдвэрийн түвшинд сэргээн засварлах болсон. Манай компани автомашин, сэлбэгийн худалдаа, засвар худалдаа,текникийн мэдээллээр хангах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Японы Eiken industries, KYB industry, OBK зэрэг компанийн оргиналь бүтээгдэхүүнийг оруулж ирдэг албан ёсны дистрибьютер болсон. Манай бүх бараа, бүтээгдэхүүн албан ёсны лицензтэй гэдгээрээ онцлог юм.

Энэ салбарын хувьд Японы найман корпорацийн албан ёсны дистрибьютер гэдэг бол том үзүүлэлт. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

Дэлхийд алдартай Япон брэндийг Монголдоо албан ёсны зөвшөөрөлтэй худалдаалах, үйлчилгээ үзүүлэхийг зорино гэдэг бол олон талын суурь шалгуур үзүүлэлтүүдийг хангаж, итгэлийг нь хүлээсэн гэсэн үг. Бид 2003 онд Японы “Eiken Industries” компанийн VIC бүх төрлийн шүүрийг борлуулах албан ёсны дистрибьютер болж, мөн ондоо Форвард авто засварын төвөө байгуулсан юм.  2005 онд “VIC” брэнд шүүр нь Монгол улсын барааны тэмдгийн 5082 тоот гэрчилгээ авч Монгол Улсын Оюуны Өмчийн газраас “VIC” брэндийг эзэмших лиценз эзэмшигч болсон. Ингээд Японы алдарт “KYB Industry” компанийн KYB амортизаторыг үйлдвэрээс нь шууд нийлүүлэхээр болж, 2006 онд МУ-ын барааны тэмдгийн гэрчилгээ авсан. Өнгөрсөн хугацаанд бид энэ онд Denso корпорацтай хамтран TOYOTA-ийн гибрид автомашины (HV) өндөр хүчдэлийн батарейг үйлдвэрийн түвшинд нөхөн сэргээх лаборатори үйлдвэр байгуулан ажиллаж байна. Өөрөөр хэлбэл бид дэлхийтэй хөл нийлүүлэн алхах бүрэн боломжтой болсон гэсэн үг. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611689
0 эможи

keyboard_arrow_up