БНСУ-ын ЭСЯ-наас мэдээлж байна
2019 оны 12 сарын 17
БНСУ-д зорчих визэнд саад учруулсан үйлдэлд захиргааны арга хэмжээ батлах, хэрэгжүүлэх журмыг 2019 оны 12 дугаар сарын 2-ноос мөрдөж эхэллээ. Үүнд:
Уригч тал хүч хэрэглэх, зохисгүй үг хэлээр доромжлох зэрэг ч мөн адил виз мэдүүлэгчийн визний материал шалгах үйл явц болон үр дүнд нөлөөлж болно.
Солонгос улсын хилийн чанад дахь бүх дипломат байгууллагын харьяа ажилтанд (захиргааны ажилтан хамаарна) шууд болон шууд бусаар мөн хүч хэрэглэх, зохисгүй үг хэлээр доромжлох зэрэг визний материал шалгах үйл явцад хүндрэл учруулсан тохиолдолд арга хэмжээ авна.
Авах арга хэмжээ:
- Зүй бус үг, хүчирхийлэл, дарамтлах, сүрдүүлэх зэрэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан тохиолдолд виз татгалзах болон виз мэдүүлэх эрхийг 1-3 жил хүртэлх хугацаанд хязгаарлана.
- Худал мэдүүлэг өгөх, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд виз татгалзах болон виз мэдүүлэх эрхийг 6 сараас 3 жил хүртэлх хугацаанд хязгаарлана.
БНСУ-ын визтэй холбоотой виз зуучлагч брокероос болгоомжлох талаар
- БНСУ нь хууль журмын дагуу визний материалыг шалгадаг. “БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны дипломат ажилтан, танил Солонгос хүний тусламжтайгаар виз гаргаж өгнө” гэж хэлж байгаа хүн бол виз зуучлагч брокер юм.
- БНСУ-ын ЭСЯ нь ямар ч тохиолдолд Монгол Улсын иргэний паспортыг шуудан болон хүнээр дамжуулан хүлээн авдаггүй болно.
Эх сурвалж: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
611678
0 эможи
Зочин
2019-12-18 04:02
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс