Чулуугаар ХИВС урлаж байна гэвэл ТА ИТГЭХ ҮҮ?
Гоёлын чулуун хивснээс авахуулаад чулуугаар бүхий л төрлийн бүтээл урлахаар “Байгалийн чулуун хийц” ХХК-ийнхан “Water jet” гэх шинэ технологийг таван сарын өмнө Монголд нутагшуулаад байна.
Сүүлийн жилүүдэд дэлхий нийт эко амьдралын хэв маягийг эрхэмлэх болсон. Энэ хэрээр эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байгалийн гаралтай барилгын түүхий эд материалыг хэрэглэхийг эрмэлзэх болжээ.
Тэгвэл “Байгалийн чулуун хийц” ХХК монголдоо анх удаа WATER JET буюу хатуу биетийг өндөр нарийвчлалтай зүсэх технологийг нэвтрүүлснээр манай улсын барилгын салбарынхан дэлхийтэй хөл нийлүүлэх боломжтой боллоо.
“Water Jet” технологийн давуу тал нь гоёлын чулуун хивс үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Өмнө нь Монголчууд энэ төрлийн бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирдэг байсан бол одоо Монголдоо үйлдвэрлэснээр хэрэглэгчид 40-60 хувийн хямд өртгөөр хүссэн хээ, хэлбэр, хэмжээгээр хийлгэх боломж бүрдлээ.
Уг технологиор чулуун хивс болон бүх төрлийн чулуун хаяг болон интериэрийн бүх л тохижилтод ашиглах чулуун болон хатуу биет дээр хүссэн хээ угалз, үг зэргийг бүтээх боломжтой.
Дашрамд сонордуулахад “Байгалийн чулуун хийц” ХХК шинэ жилийн баярыг угтан хэрэглэгч нартаа зориулан хямдрал зарласан байна. Олон төрлийн Бразил боржин чулуу, оникс, гантиг чулуугаа 10 хувийн хямдралтай худалдаалж байна. Та яараарай.
Хаяг: Мишээл барилгын их дэлгүүр А блок 15-р үзүүлэнгийн танхим.
Утас: 88102335, 88102338, 70102800