Сурагчдын дунд “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооё” сэдэвт тэмцээнийг зохион байгууллаа

2019 оны 12 сарын 17

Arslan.mn

Увс аймгийн гэмт хэргээс урьдчилан сэрийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, аймгийн Прокурорын газар хамтран ЕБС-ийн сурагчдын дунд “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооё” сэдэвт Дэвжээ тэмцээнийг энэ сарын 16-ны өдөр зохион байгуулж байна. 

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хүүхэд бүрийн оролцоо чухал болохыг таниулах зорилго бүхий энэхүү тэмцээнд Улаангом сумын Ерөнхий боловсролын 1, 2, 3, 4, 5, 6-р сургуулийн болон Зүүнговь, Ховд, Хяргас сумын сурагчид оролцож байгаа аж.

“Дэвжээ” тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга, аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Э.Насанбат болон Засаг дарга, аймгийн Хүүхдийн зөвлөлийн дарга Д.Батсайхан нар оролцож, тэмцээнд оролцогчдод баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.

Тэмцээнийг аймгийн Прокурорын газар, аймгийн Цагдаагийн газар, аймгийн ГБХЗХГ, “Ойрад” ХДТ-ын хамтарсан шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн явуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611664
0 эможи

Зочин
2019-12-18 04:00
ah
2019-12-17 14:05
23 iig iim temtseend hezee oruulj huuhduudiin nudiig neeh ve6. bagsh nar ni udur bolgon zailaarai geel suujiidag neg surguuli bnshde
keyboard_arrow_up