“Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийн талаар прокурорын байгууллага бүх талын арга хэмжээг авч байгаа гэсэн“
2019 оны 12 сарын 17
Төрийн бус байгууллагын төлөөллүүд Улсын Ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэгтэй өнөөдөр уулзаж, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан, ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллахыг шаарджээ.
Мөн Төрийн бус байгууллагууд нэгдэн шинэ оноос өмнө Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хуулийн дагуу цагаатгах боломжийг судлах хүсэлтийг тавьжээ.
Тэрбээр уулзалтын дараа хийсэн мэдээлэлд Хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг "Т.Чимгээгийн нөхцөл байдал тун хүнд байгаа. Түүний өмгөөлөгчөөр ажиллаж буй С.Оюунцэцэг өчигдөр маш тодорхой ярьж, зөв гаргалгаануудыг гаргасан. Сая болсон уулзалтаар прокурорын байгууллага бүх талын арга хэмжээг авч байгаагаа хэллээ." гэв.
ШУУД ҮЗЭХ:
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
611662
2 эможи
Зочин
2019-12-18 03:59
Иргэн
2019-12-17 18:49
Дэмжиж байна. Гол нь vр дvн шvv. Амжилт ШИНЭ намын залуучуудад.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс