РС-нд донтсон хүүхэд: Шөнөжин алалцаад хононо, маргааш ч харихгүй

2019 оны 12 сарын 17
Хүү бэлэн гоймон, хийжүүлсэн ундаагаар хооллож, тасралтгүй тоглосоор зургаа хоножээ

Интернет кафе, цахим тоглоомын газар хүүхдүүдэд гэр орныг нь орлох болжээ. Үүний нэгээхэн тод жишээ бол өнгөрсөн аравдугаар сарын 28-нд ээжийнхээ ажлаас гарч явснаасаа хойш ор сураггүй 20 хоног алга болсон хүү юм. Үрдээ шаналсан эх арга ядахдаа цагдаад мэдэгдэж, эрэн сурвалжилжээ. Хэдийгээр хүү эрүүл саруул олдсон ч 20 хоног цахим тоглоомын газраар хоног төөрүүлсэн байдаг. Улаанбаатарын хаа сайгүй интернэт тоглоомын газар бий. Төвийн хорооллын орон сууцны подваль, гэр хорооллын жижигхэн байшинд ажиллах цахим тоглоомын газрууд оёдол, гутал засварын газраас ч олон. Шөнөжин цахим тоглоом тоглуулж ашиг олдог дээрх газруудад гэрээсээ дайжсан, цахим тоглоомонд донтсон хүүхдүүд хэсэг бүлгээрээ очдог байна. Өөрөөр хэлбэл, РС буюу цахим тоглоомын газар эцэг, эх нь анхаарал хандуулдаггүй, хараа хяналт сул хүүхдүүдийн мөнгөгүй үедээ дэмий сэлгүүцэж, мөнгөтэй үедээ шөнөжин тоглож, түр орогнох байр болжээ. Мөнгө л олж байвал хэчнээн хүүхэд бие, сэтгэлээр хохирох нь хамаагүй мэт хууль бусаар үйл ажиллагаа явуулах цахим тоглоомын газрын эздэд хүн чанарын хэлтэрхий ч байхгүй бололтой. Бид шөнийн цагаар үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын газраас дараах сурвалжилгыг бэлтгэлээ. 

Шар хаданд байрлах дэлгүүр, оёдол, халуун усны аль нь болохыг ялгах аргагүй, хаяг нь урагдсан нэгэн байшинд 00.20 цагт ирэв. Энэ газар шөнийн цагаар насанд хүрээгүй хүүхэд тоглуулдаг тухай мэдээлэл хэд хэдэн эх сурвалжаас бидэнд ирсэн юм.  Түгжээтэй хаалгыг нь тогшиход жижиг цонхоо нээж “Ажиллахгүй байгаа, яах гээд байгаа юм бэ” хэмээн сөөнгөдүү хоолойгоор загнав. Хэсэг зогссоны дараа цонхоо дахин нээж “Амарч байхад яах гээд байгаа нойтон хамуунууд вэ. Хонох юм уу, яах юм” гэв. Эхлээд дургүйцсэн, ажиллахгүй байгаа мэт дүр төрх үзүүлдэг боловч оруулдаг болохыг үүнээс харж болно. Ингээд бид 06.00 цаг хүртэл тоглохоор болж,  нэг хүний 4000 төгрөг төллөө. Ариун цэврийн өрөө байхгүй тул гартлаа тэсэх ёстой, цагдаа дуудахгүй байх гэх мэт амлалт өгснөөр тус газарт нэвтрэхээр болов. Хаалгаар ороход аль нэг кинотеатрт дайн, тулааны сэдэвтэй кино үзэж буй мэт санагдана. Том, том чихэвч зүүсэн хүүхдүүд “Хөөе, намайг авраач”, “Гөлөг өө, би үхчихлээ” гэх мэт үгсийг байдаг тэнхээгээрээ, амны уншлага мэт үглэж, орилж, хашгична. Гөлөг гэдэг үг тэдний хэлж буй хэдэн зуун хараалын үгээс хамгийн даруухан нь. Тэдний хэлж байгаа бүхэн чин сэтгэлийнх гэдэг нь нүүрний хувирал, нүдний харц, гаргаж буй үйлдлээс нь илт харагдана. Энэ өрөө 3х4 метр хэмжээтэй аж. Халаалт муутай учир хүүхдүүд гадуур хувцастайгаа сууцгаана.  Цагдаад мэдэгдэхгүй гэж хоёр давхар хөшиг өлгөсөн бөгөөд гэрлээ ч мөн унтраажээ. Нийтдээ 14 комьпютер байрлуулсан урт ширээний хоёр талаар суух хүүхдүүдийн биеийн өндөр, дуу хоолойны өнгийг ажиглахад ихэвчлэн бага ангийн сурагчид болов уу гэмээр байв. Биднээс гадна есөн хүүхэд энд тоглож, хонохоор ирсэн бөгөөд тэд IV-VI ангид сурдаг гэв. 

“БАВГАР” БҮХНИЙГ ЗОХИЦУУЛНА 

Тоглож буй хүүхдүүдийг зохион байгуулдаг VIII ангийн хүүг Бавгар хэмээн дуудна. Хүүхдүүдийг айлгахын тулд атаман нэр бодож олсон нь энэ гэнэ. Түүнээс энд ажилладаг эсэх, гэр нь хаана байдаг талаар асуухад “Бавгар гэж ч миний нэр биш л дээ. Уг нь Золоо гэдэг юм. Аав хоёр жилийн өмнө нас барсан. Тэрнээс хойш ээж дандаа архи уудаг болчихсон. Тийм болохоор гэртээ очих дургүй. Манайх ойрхон, Давсны булагт байдаг. Энд байхад гоё, шөнө өөрөө тоглочихно, бас өдөртөө хоол, цайны мөнгө өгдөг. Тийм болохоор долоо хоногийн дөрвөн өдөр хонодог” гэв.  Золоо хүү ээждээ “Сургуульд явлаа” гэж хэлдэг ч сургуульдаа очихгүй сар гаруй болжээ. Бидний шивнэлдэхийг харсан сөөнгө хоолойт эр “Бавгар п.... минь ажлаа хий. Чи битгий хүүхэд уруу татаад бай. Тоглохгүй бол гар” хэмээн зандчив. Тэр даруйд сандарсан Бавгар эхний комьпютерт  суух хүүхдийн толгой руу дэлсэж “Хөөш наадахаа зөөлхөн дараач, гар, хулгана эвдэллээ. Өмнө нь эвдсэн хулганаа төлөх гэж яаж зовсон гэдгээ мартчихаа юу” хэмээн уурлав. Түүнийг ажиглахад сөөнгө хоолойтын зан аашийг дууриаж буй мэт харагдана. 

ЗУРГАА ДАХЬ ШӨНӨӨ ХОНОЖ БУЙ ХҮҮ

02.00 цаг.  Бавгараас гадна 11 хүний хоногийн мөнгийг тооцож үзвэл 44 мянган төгрөг болно. Тэд энэ зэргийн ашиг олохын тулд шөнийн цагаар тус газрыг ажиллуулдаг бололтой. Нэрийг нь мэдэхгүй ч муухай ааш, зэврүүн харцаар нь танил болсон сөөнгө хоолойт 02.00 цагт унтаад өгөв. Түүнийг унтах хооронд хүүхдүүдээс хонож тоглох мөнгө хаанаас олдогийг тодрууллаа. Тэд хүүхэд л болсон хойно элдэв хар авалгүй, гэнэн зангаар бодит үнэнээ хэлж байв. Мэдэрлийн ядаргаанд орсон болов уу гэмээр өрөөсөн нүдээ байнга цавчлах, шавилхан хүү “Ээж хоолны ногоонд явуулахад нь 100, 200 төгрөг унагадаг. Би их тоглодоггүй юм. Мөнгөө цуглуулж байгаад хагас сайн өдөр “Найзындаа хонолоо” гэж хэлээд энд ирдэг” гэв. Тэдний дунд өр тавьж тоглож буй хүүхдүүд ч байх юм. Энэ тухай Бавгар ярихдаа “Болдоо ингээд дараалан зургаа дахь шөнөө хонож байна. Манай ах “Маргааш түүнийг тоглуулахгүй. Ээж, аав нь эрж хайгаад сүйд болно гэсэн” гэв. “Тэгээд энэ хүүхдээс та хоёр яаж мөнгөө авах гэж байгаа юм бэ” гэж асуухад “Энэ хаа холддог юм. Гэрийг нь мэдэж байгаа юм чинь” хэмээв. 

ХҮҮХДҮҮД ТОМ ХҮНИЙ КИНО ҮЗЭЖ БАЙНА 

04.00 цаг. Нэг нэгнийгээ элдвээр хэлж, шөнөжин хашгичих хүүхдүүд цаг хугацаа хэрхэн өнгөрч байгааг ч анзаардаггүй бололтой. Зарим нь “Өглөө боллоо. Хурдхан хэд сайхан тоглоод авъя” гэцгээнэ. 04.00 цагт Бавгар унтахаар хэвтэв. Сэрээсэнд дургүй нь хүрсэн боловч сөөнгө хоолойт Бавгарыг амрахыг зөвшөөрсөн нь энэ. Хүүхдүүд өлссөн бололтой гоймон авч иднэ. Хятадын жижиг ус буцалгагчаар дахин дахин ус буцалгахад нь гэртээ харьж амар гэж хэлмээр санагдав. Шавар, шавхай болсон шалан дээр нь унахаас наагуур хальтирч харагдана. Хэдэн сар арчаагүй мэт ширээний тоосыг дүрэмт хувцасныхаа ханцуйгаар арчих хүүхдүүд гэртээ санаа зовсон зүйлгүй инээлдэн, комьпютерийнхээ дэлгэцийг цоолох шахам ширтэнэ. Сөөнгө хоолойт Бавгар шиг ширээний наагуур цаагуур явдаггүй, гар утсаа ширтээд суучихна. Харин энэ хооронд шуугилдаж байсан хүүхдүүд нам жим болж, шивэр авир хийн инээлдэнэ. Тэднийг сөөнгө хоолойтоос эмээсэн гэж бодтол үгүй байжээ. Хоёр, гурваараа нийлэн нэг комьпютерийн ард сууж буйг нь сэм харвал тэд “Том хүний кино” үзэж байх нь тэр. Монголын ирээдүй болсон  хүүхдүүд гэр хорооллын мухарт, халаалтгүй байшинд чичирч суух дуртай болсонд цахим тоглоомоос өөр олон шалтгаан байдаг аж. 

“АХ НЬ АМЬДРАХ ГЭЖ Л ЯВНА” 

05.30 цаг. Нэгэнт энэ газрын шөнийн амьдралыг харсан тул үүр цайх үеэр сөөнгө хоолойтод хандаж “Цахим тоглоомын газар шөнийн цагаар ажиллуулах хориотой, тэр дундаа насанд хүрээгүй хүүхдийг садар самуун, интернэт тоглоомын донтолтод уруу татаж буй нь хууль бус үйлдэл” гэдгийг сануулахад тэрбээр “За миний дүү ахыгаа хэрэгт хийв. Би энэ хүүхдүүдэд муу санаагүй. “Эцэг эхээсээ мөнгө хулгайл, заавал ирж тогло” гэж шаардаагүй. Эд нарт тоглох хүсэл байна, надад мөнгө хэрэгтэй. Тийм биздээ, ах нь амьдрах гэж л явна” гэдэг тайлбар өгөв. 

Бид энэхүү сурвалжилгаараа хэн нэгний мууг үзэхийг хүссэнгүй. Гэвч Монголын ирээдүй болсон алдрай бяцхан хүүхдүүд хаана, хэнтэй хэрхэн чөлөөт цагаа өнгөрөөж байгааг төдийлөн анзаардаггүй эцэг, эхчүүдэд сануулга болгохыг хүсэв. Энэ бол нэг дүүрэг, нэг хорооны ганцхан шөнийн бодит жишээ. Яг ийм нөхцөл байдал Улаанбаатараар дүүрэн бий. Тиймээс хууль хүчний төдийгүй холбогдох байгууллагууд энэ асуудалд илүү анхаарлаа хандуулж ажиллах нь зүйтэй юм. 

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
20
wow an post
1
yay an post
sad an post
11
ouch an post
2
confuse an post
2
angry an post
19
611658
57 эможи

ддд
2019-12-22 22:47
рс газар битүү байна ш дээ хотын төвөөр захааарч ялгаагүй битүү байна лоф гээд тоглоомын газар бусад газар бүгд л хонуулж тоглодог цагдаа нар ирээд хаагаад буцаад ажиллуулаад л байдаг хаагддаггүй газрууд байна лээ ийм гөүрыг бүр албан ёсоор хаах хэрэгтэй ш дээ
mongol
2019-12-21 20:44
neg l ih esport yridan batsaanuud 1000 pc chin batsanaas iheer bodohod 10ni l amjilt uzuulne busad ni zugeer l ajilgui laaz ushiglusun ajilgui pc chin lalaruud l bolj duusna duu nar mine sain bod2
pc
2019-12-20 16:07
hutsaad baigaa pzdkuud wee
Unsh
2019-12-20 14:07
Mongold sport bolj hogjitloo udna! Mongoliin niigemd etseg eh n heden togrognii tsalintai yaaj ajilj yaj bna?? Bugd l amidrah gej zuderj bhad ur huuhed n buruu zamaar togloh nernii door hamag muu muuhai ug hel surj uzej harj uruudaj bna!!! Sport sport gd tenegted bgaa humuus min sport boltoloo hogjson ulsdaa ochin bagt n orood jiliin tsalingiinhaa gereegee hiicheed iim mal yum yari
Zl2
2019-12-20 10:47
Yr ni bol pc gdg cn Personal computer gsn utgatai 2t ene cn yrunhiido ymr c tnglolgu jalga pc nuudde hdn shirheg internet zlgad tgluldg gzr 3t ene cn sport iimerhu jalga gzruda haagad busd gzruda uldelde 4t neg gaigu pc bsgoh gej oiroltsogor 4-5 say boldoh tgd neg gaigu gazar oiroltsogor 50 suudaltai bga iim ih hemjeeni zardalaar bosgoson gzrig ni ingeed haaj huraaj blku bh
Zz
2019-12-20 08:26
Yr n bol ter canargu pcnud cni l nasand hureegu huuhdig honuuldag ymshde busad pc ru orood uz podwol law baidaggu ym be 18 tsagaas hoish 18s doosh togluulahgu gargadag yr n ger horoollin pcnud l tgdishd
@besudCSGO
2019-12-19 22:53
odoo songuuli duhuud irle hiih yum oldku bnu pzda
69420
2019-12-19 22:02
pc geheer l ta nart umhii podvol,heden sar ugaagaagu shal,uurtai *tsag hiideg ah*,haraal helj orilj hashigarsan surguuliin huuhduud sanaand ordog baihdaa te?ghdee odoo bol tsag uye uuru bolson,yum hugjij bn,*pc* gesen muu nertei yumaar chin humuus mungu olood bolood bn,ygad zaaval dandaa yumiig muu surug talaas ni harah ystoi gej,ene pc chin tsahim *SPORT* boltloo hugjcuud bn.Ygad bid nar eniig demjij bolohgu gej,delhii dayaraa huleen zuvshuurcihood baihad bid nar l end haaj booh geed bdag shuu,neg l ih ulsaa hugjuulmeer bn geed bdg iim bhad yaj ch hugjihveede.
Зочин
2019-12-19 20:39
Хүний наймаа гэмт хэргийн үүр болсон тоглоомын газрыг хаая хүний нялх хүүхдүүдээр бизнэс хийсэн этгээдэд хууль цааз үйлчлэхээ байж бүх тоглоомн газрыг шатаа
.
2019-12-19 19:46
Arslan.mn gsh tatla haha
Зочин
2019-12-19 19:05
Ene setguulchner uneheer hun chanargui humuus shuu oorsdool ajiltai bwl busd hunii erh ashig hendch hamaagui shu
21-r zuun
2019-12-19 18:35
za theer ene setguulch internet ashiglaj mddeg helte ustail bololtoi tguul google deer esport geed haigaad uz za bolii hltv.org ene site luu orood uz tgeed haana enee teree geed bga ym chne yaaj hogjood bgaag har uz. Mongol zaluuchuud olon ulsad yaaj Mongol ulsiinhaa neriig gargaj bgaagch harj bolno tednii hodolmor hicheel zutgeliig bodoosoi doo iim bichij suuhaasaa icheesei pc gedeg ymaa aimr muu zuilshig horij tsagdaa ntr gj sur bolj bhaar huuli durem gargaad tsohitsuulsan deer hotel bar arhidan sogtuurdag jinhen mongol ulsiig chne suiruuleed bga ymaa ygaad bichjj chadku bgan be setguulchee mgadguu chi ch bas arhind jivsen bha mongolchuu bid ygaaf shine zaluu uyee dooshn darj ugui hiij zaaval oorsdiinhooroo yvuulah gdeg ym theer yaaj hogjihve jishee: sagsan bombog togoldog huuhed blaa ter oshoo sain bolhiin tuld sport zaal heregtei bz tguul esport dota2 csgo tgoldog huuhed baiy ter bas saijirhiin tuld zaaland pc zalgaad suuhuu togloomiin tovd ochine bz adilhan l sport shuudee
Irgen
2019-12-19 17:02
Neh zolbin gazraar orchood towoor ywad vzelde standartin shalgaad sansarin baarudaď orood mder higerd haagad ywach hih yma olj ydtsan ym
Irgrn
2019-12-19 16:17
Olon hunii anhasral tatah gsn sedew Pc. Odoo ued yum oor bolsoon shar had entr bol medehgui. Bugd odoo oor.
ERKHWAVE
2019-12-19 14:41
ta nar zugeer bolij uz bitii iim hudlaa yum oruulj bai ter honuulj onjuuldeg heden pcee l hel ene medeenees chin bolood busad humuus chin helmegdej baina ene setguulch ntree barimt notolgootoi yum bichij oruulj bai gj heleerei
Aurora
2019-12-19 14:37
Ер нь бол эцэг эх асран хамгаалагч нарын хариуцлаггүй байдал л даа
SUGA SETGUULCH
2019-12-19 14:02
ARCHAAGUI HAR SHEES MIN CHI SHAR HARTNII ETSEST OCHIJ JIJIG 10 KOMTOI PC ORJ TAILBAR BICHEJ BHAAS ICHEECH. SETGUULCH YUM BOL MAL MIN. TOWOOR L DUUREN 24 AJILLDAG PC BNA OCHOOD UZEJ BLOHGUI YU. YADAJ NAAD STANDART NTRIIN HARAACH
Зочин
2019-12-19 12:47
Төрийн ордны хажууд байдаг писи тоглоомын газар ингэж хонуулдаг газар шүү гэхдээ үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн ихэнх нь насанд хүрсэн залуус үйлчлүүлдэг. Орой хаалга тайлахгүй чимээгүй байдаг урд хойгуураа гарч явдаг. Ямар нэгэн баяраар тэнд их хэмжээний өсвөрийнхөн орж үйлчлүүлдэг орж шалгах хэрэгтэй хойшоох 20 гаруй тоглоомын газруудыг нэн даруй шалгах хэрэгтэй
sha
2019-12-19 12:34
iimerhuu ymiig hench zohiogood bichchne barimttai zuragtai oligtoihon nitlel bichmer yum. ydj pc pc pc geed bga ugniiha utgiig oilgchooch
hutswaa
2019-12-19 11:58
shuniin tsengee ii gazaraa ehleed haachih
Зочин
2019-12-19 05:16
shar hadnii ail pc we haan baidag
Pc
2019-12-19 02:42
Goy zohoil bna tsaash n
sain zohiol bn
2019-12-19 02:03
setguulch bish zohiol bichuul amjiltandhurnee
.
2019-12-19 00:28
Өөрсдийхөө бага настай одоо үеийхтэй бүү харьцуулж ярь. Цаг үе ондоо .нийгэм хүний үзэл бодол өөр гол нь энэ бол бас нэгэн спорт .
Худлаа
2019-12-19 00:26
Яг л зохиосон үлгэр тууж мэт санагдав. Уран төсөөлөл ашиглан орж үзсэн газраа ургуулан бодон хачирлан ярьж байна. Одоо цагт энэ бл спорт!!!.
Шүүмжлэгч
2019-12-19 00:24
Хуцльндаа хоногоор тоглуулахыг зөвшөөрдөггүй нь үнэн . Гэхдээ тоглохыг нь хориогүй.хорих нь ч буруу . Эцэг эхчүүдийн үүрэг эндээр бол цагын зохицулах
Зочин
2019-12-18 15:21
Зүгээр л хаачих л даа. Өөрөө амьдрах гэж хүний хүүхдийн амьдралыг хохироох эрхийг хэн олгоод байгаа юм бэ? Хүүхдүүдийг мөнгө олж ир гээгүй ч хонуулж өнжүүлээд нүднээс гартлаа ядарч байхад нь хөөгөөд явуулах тэнхээгүй өөрийнхөө хүүхдийн талхны мөнгийг бодож байдаг хүн араатнуудыг хуулийн хариуцлага хүлээлгэх, хуулийн цоорхойг нөхөх асуудлыг даруй эхлүүлэх хэрэгтэй.
Зочин
2019-12-18 03:59
багш
2019-12-17 13:24
ийм явдал газар сайгүй байдаг болсон нь харамсалтай. дорвитой арга хэмжээ авах хэргтэй юм шиг.
mgl
2019-12-17 12:41
uls maani sununu shuu dee. hucheer haaj, huuli zurchvul yal ugdug boloh yostoi.
keyboard_arrow_up