Б.Амархүүгийн давж заалдах хурал ӨНӨӨДӨР болно

2019 оны 12 сарын 17

Arslan.mn

Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч аравдугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж,  хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Түүнийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайг тогтоосон юм.

Дуучин Б.Амархүү анхан шатны шүүхийн уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн өнгөрөгч долоо хоногт  давж заалдах гомдлоо гаргасан бөгөөд  хурал өнөөдөр /2019.12.17/  нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд болно.

Хуралд шүүгдэгч Б.Амархүү цахимаар оролцох ажээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611652
0 эможи

Зочин
2019-12-17 12:11
keyboard_arrow_up