Банк ухсан хэрэгт ял шийтгүүлсэн ЭТГЭЭД бурхан тахил ХУЛГАЙЛЖЭЭ

2019 оны 12 сарын 17

Arslan.mn

Айлуудын орон сууцад нэвтэрч, бурхан тахил, алт, мөнгөн эдлэл, зургийн аппарат, хөөрөг, эртний эдлэл зэргийг хулгайлсан хоёр хүнийг ЭЦА-ны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын алба хаагчид өнгөрсөн бямба гарагт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орогнож байхад нь илрүүллээ. Тэд 2018, 2019 оны ес, аравдугаар сард удаа дараа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд эртний бурхан тахилаа алдсан нэг хохирогч нь Гавьяат эдийн засагч цолтой эрхэм байсныг эх сурвалжууд мэдээлэв.

Уг гэмт хэргийг 1991 онд төрсөн Ш, 1987 онд төрсөн Б нар үйлдсэн нь батлагдаж буй бөгөөд тэдний байрнаас эд мөрийн баримтыг нь хураан аваад байгаа. Хэргийн холбогдогчдын нэг Б нь 2009 онд орон нутаг дахь арилжааны банкны салбар тооцооны төвүүдийн хаалга, цонхыг эвдэн орж, төмөр шүүгээтэй мөнгийг нь хулгайлж байсан хэрэгт холбогдож байсан. Түүнд шүүхээс 10 жил хорих ял ногдуулсан юм. Өдгөө тэднийг цагдан хориод байгаа бөгөөд яллагдагч нар хулгайн 40 үйлдлээ хүлээн зөвшөөрөөд буй гэсэн. Уг хэргээс гадна түүх, соёлын хосгүй үнэт бүтээл болох есөн эрдэнээр урласан Жадамба судрыг хулгайлсан хүнийг ЭЦА-ны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлжээ. Дундговь аймгийн төв Сайнцагаан сумын иргэн Б-гийнд энэ сарын 6-нд гэмт этгээд орж, 500 гаруй жилийн өмнө бүтээсэн, дээрх судрыг нь хулгайлсан аж. Тус хэлтсийнхэн Дундговь аймгийн Цагдаагийн газрынхантай хамтран шуурхай эрэн сурвалжилж, 1994 онд тус аймагт төрсөн И гэх залуу үйлдсэнийг тогтоожээ. Түүнээс уг судрыг нь ашиг олох зорилгоор худалдан авсан, Улаанбаатар хотын харьяат М, М нарыг хамт шалгаж буй гэнэ.

Arslan.mn

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611647
0 эможи

Зочин
2019-12-17 12:11
keyboard_arrow_up