УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно

2019 оны 12 сарын 17

Arslan.mn

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ болон Ж.Бурмаа, М.Болортуяа нар холбогдох хэргийн шүүх хурал 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 14:30 минутад товлогджээ.

Тус шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм. 

Хэргийг эргэн сануулахад, З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэн 19.2 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна. Харин улсад учруулсан 972.4 сая төгрөгийн хохирлыг “Бэрэн” группээс гаргуулахаар болсон юм. Шүүхийн энэхүү шийдвэрт Нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэл гаргаснаар Улсын дээр шүүхээс уг хэргийг анхан шатны шүүхэд буцаасан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611646
0 эможи

Зочин
2019-12-17 12:10
Зочин
2019-12-17 09:33
Баянсэлэнгэд тохож болохгүй штээ танхимаараа шийдсэн асуудал тухайн үед ерөнхий сайд байсан сайханбилэгээ шүүгээчээ ээ
keyboard_arrow_up