Ан хийж явсан иргэд сум алдаж, нэгнийхээ аминд хүрчээ

2019 оны 12 сарын 16

Arslan.mn

Увс аймгийн нутагт ан хийж явсан иргэд сум алдаж, нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг өнгөрөгч амралтын өдөр гарчээ.

Тодруулбал, энэ сарын 14-ний өдөр Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт буудуулж, нас барсан хүнийг хүргэж иржээ.

Шалгалтын явцад амь хохирогч нь Улаангом сумын харьяат, 56 настай С болох нь тогтоогдсон бөгөөд талийгаач баруун даландаа буудуулсны улмаас амь насаа алдсан байна. Хэрэг гарах үед талийгаач нь мөн сумын харьяат 39 настай Б-тай хамт ан хийж явсан ба үргээлгэ хийж байхдаа сум алдаж, санамсар болгоомжгүйгээр хүний аминд хүрсэн гэх мэдээлэл байна.

Хэргийг Увс аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
1
sad an post
7
ouch an post
confuse an post
1
angry an post
1
611636
12 эможи

Irgen
2019-12-17 13:14
Amitnii ami taslah ch dee
Зочин
2019-12-17 01:18
keyboard_arrow_up