“Монос” хүнсний үйлдвэрт осол гарч, нэг хүн гэмтжээ

2019 оны 12 сарын 16

Arslan.mn

Өнгөрөгч долоо хоногт Хан-Уул дүүрэгт байрлах хүнсний үйлдвэрт осол гарч, нэг хүн гэмтсэн хэрэг гарчээ.

Энэ талаар тодруулбал, “Монос” хүнсний үйлдвэрийн ажилтан түлэгдэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирсэн байна.

Дуудлагын дагуу цагдаагийн албанаас шалгалт явуулж эхэлсэн бөгөөд тус үйлдвэрийн ажилтан, 27 настай эмэгтэй Д-г гааны эссенз ариутгаж байхад нь гал гарч түлэгджээ. Өвчтөн одоогоор  түлэнхийн тасагт эрчимт эмчилгээ хийлгэж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611617
0 эможи

Зочин
2019-12-17 01:15
keyboard_arrow_up