Өрхийн эмнэлэгүүд ажиллаж байна
2019 оны 12 сарын 15
Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийг уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллуулж байна. Тодруулбал:
Өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс/2019.12.15/ эхлэн 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл:
- Ажлын өдөр 17.30-19.00 цаг
- Амралтын бүтэн сайн өдөр 10.00-16.00 цаг хүртэл ажиллана.
Дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”:
- Ажлын өдөр 16.00-22.00 цагт
- Амралтын хагас сайн өдөр 10.00-16.00 цаг хүртэл ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
611598
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс