СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мотоциклтойгоо онхолдож амиа алдсан осол гарчээ

2019 оны 12 сарын 13

Arslan.mn

Энэ сарын 9-12-ны өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 30 хүн гэмтэж бэртсэний 3 хүүхэд байна.

Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирчээ. Ослын тухайд, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонхор багийн нутаг “Манхны өвөр” гэх газар шороон замд улсын дугааргүй Мустанг -5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 46 настай, эрэгтэй нас барсан тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Харин хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөх хэлбэрээр 22, мөргөлдөх хэлбэрээр 4, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1, онхолдох хэлбэрээр 1 тус тус бүртгэгдсэн байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 89 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 9 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад зам тээврийн ослын шинжтэй дуудлага 39 хувиар, гэмтсэн хүн 20 хувиар тус тус нэмэгдсэн бол гэмтсэн хүүхдийн тоо 62.5 хувиар буурсан байна. 

Сэрэмжлүүлэг: Манай улсын иргэд тэр дундаа хөдөө, орон нутгийн иргэд мотоциклийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, нас харгалзахгүй, даац хэтрүүлэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон бүрэн бус техник хэрэгсэлтэй улирал харгалзахгүйгээр, шороон замд, зориулалтын бусаар, тэрч бүү хэл малын бэлчээрт, унаж хэрэглэж байгаа нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлж байна.

Иймээс иргэн та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ төлөө сонголтоо зөв хийж, аюул ослоос ангид байж, мотоциклийг зориулалтын зам, улиралд, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган иж бүрэн хамгаалах хэрэгслийг өмсөж хэрэглэн замын хөдөлгөөнд оролцоно уу. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611575
0 эможи

Зочин
2019-12-14 03:51
keyboard_arrow_up