Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал ӨНӨӨДӨР болно
2019 оны 12 сарын 13
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдрийн 14:00 цагт товлогджээ.
Нийслэлийн прокурорын газраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 /онц, харгис хэрцгийгээр хүнийг алах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн.
Энэ зүйл ангид “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ" гэжээ.
Хэргийн тухайд сануулахад, ЗТХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэгт холбогдуулан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
611557
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс