Сайд асан З.Баянсэлэнгэ батлан даалтад гарчээ
Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг 2019 оны аравдугаар сарын 21-ний өдөр цагдан хорих шүүхийн шийдвэр гаргасан билээ. Өнгөрсөн хугацаанд түүнийг хэрэг шийдвэрлэх явцад саад учруулсан гэх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулж байсан юм.
Тэгвэл өнгөрсөн даваа гаригт буюу арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээс Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг батлан даалтад гаргажээ.
Сануулахад, З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хурал 2019.11.29-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ба хуралдааны явцад түүний хэргийг тусгаарлаж, З.Баянсэлэнгийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасны дагуу түүнийг хорих анги руу буцаасан юм.