ХЭРГИЙН ГАЗАР: Есөн настай охиныг ууланд аваачин хүчиндсэн этгээдийг баривчлан байцаалт авч байна

2019 оны 12 сарын 13

Arslan.mn

Өчигдөр буюу энэ сарын 12-ны манай сайтын сурвалжлах баг сурвалжилга бэлтгэн явж байх үед цагдаагийн байгууллагынхан хэргийн газар дээр ажиллаж байгаатай таарав. Тэнд шинжээчийн баг сэжигтэн этгээдийн автомашинд үзлэг шалгалт хийж байсан бөгөөд албаны өндөр нууцлалтай ажиллаж байсан билээ.

-БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИНДСЭН БОЛ БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ-

Эх сурвалжийн мэдээллээр бол есөн настай охиныг гэрийнх гаднаас машинд хүчээр суулгаад ууланд аваачин хүчиндсэн этгээдийг илрүүлэн баривчилсан байжээ.

Тодруулбал,  Тухайн хохирогч охиныг сэжигтэн этгээд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс буюу гэрийнх нь орчмоос машинд суулган Сонгинохайрхан дүүргийн Хамрын овоотой уулан дээр охиныг аваачин, хүчирхийлсэн байна. Хэрэгт холбогдогч этгээд энэхүү бага насны хүүхэд хүчиндсэн гэмт хэргийг 11 цагийн орчимд үйлдсэн бөгөөд цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 2 цагийн орчимд замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэлтэйгээ оролцож байх үед нь баривчилсан байна.

Бидэнд олдсон мэдээллээр, сэжигтэн этгээд бага насны хүчиндсэн аймшигт гэмт хэргийн олуулаа буюу бүлэглэн үйлдсэн байж болзошгүй байгаа ба мөрдөн байцаалтын явцад эцсийн байдлаар тогтоогдох юм байна. Одоогоор бусад этгээдүүдийг мэдүүлэгт үндэслэн тогтоохоор шуурхай ажиллаж байна.

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн Хоёрдугаар хэлтэс, Улсын мөрдөн байцаах газарт шалгаж эхлээд байна. Сэжигтэн этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлэх нь Эрүүгийн хуулийн 12.1.4-т зааснаар шалгагдан, шийдэгддэг. Тодруулбал, бага насны хүүхдийг хүчиндсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг ажээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:Бага насны хүүхэдтэй эцэг эх болон асран хамгаалагч та бхэн хүүхдийнхээ эрүүл аюулгүй байдлыг хангаж гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хичээл сургууль амрах үед хүүхэд хохирсон гэмт хэрэг ихэсдэг бөгөөд ганцааранг нь гадагш гаргахгүй байхыг онцгойлон сануулж байна.

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
7
611541
12 эможи

Зочин
2019-12-13 23:10
Балиар хогийн эрчүүд их бх юмаа өөрсдөө охин дүүтэй биз дээ арчаагүй амьтад цаазал новшыг
Hulan
2019-12-13 23:06
adgiin shaariig hunguluud nasaar ni shorond hataah heregtei tegeed duhan deer ni hvvhed hvchirhiilegch gej bich
Gz
2019-12-13 22:51
1000 etseg ehchvvd anhaarlaa handuulaad yahiin tsagdaa nar ni ajlaa ergvvlee sain hiih heregt sh d tsaaziin yalaa sergeegeed hvmvvsiin nvden deer ni horooh heregt eswel hungluud bvh nasaar ni shorond hataah
Зочин
2019-12-13 22:51
Emegtei hvnees turuugui yum shig muuhai zuil hiih yum aa yaaj uudushun jijighen zulzagiig bvvr heleh ch vg oldohgui yum aa tsaazaar avbal taarna
зочин
2019-12-13 21:46
аймшигтай манай улсад цаазын ял үнэн шударга хууль хяналт мөрдөгчид нэн хэрэгтэй. өөрсдөө үр хүүхэдгүй үхээрүүд юм байхдаа. Ийм зүйлсийг сошиалаар бас ил тод бичих буруу байх. дараа дараагийн үхээнцэр донтонгууд нь санаа авбал яана даа гэж л би айдаг.
Зочин
2019-12-13 16:46
Serdhiimeer yum bee. Etseg eh nar anhaarlaa handuulna uu
зочин
2019-12-13 13:29
12-20 жил, эсвэл үхтэл нь бидний татварт төлсөн мөнгөөр дулаан, цэвэрхэн байранд хооллож ундлаад тэжээчих юм байна л даа. ийм хогийн ургамлууд үхдэггүй л байхгүй юу. кк. энэ тэгээд шийтгэл үү? Шууд цаазлах хэрэгтэй ш дэ. Эсвэл хамгийн хүнд ажил албадан хийлгэх хэрэгтэй ш дэ. Охин бол бүх насаараа хохироод үлдэж байгаа байхгүй юу /хэрэв амьд бол шүү/.
сүрэнхүү
2019-12-13 11:01
Адгууснаас доор араатнуудыг цаазаар авах хэрэгтэй. бага насны хүүхэд хүчирхийсэн хэрэг гараад л байх юм. дорвитой арга хэмжээ авахад яадаг юм бэ? Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй ниргэсэн хойн нь бөөн шуугиан болох юм. энэ Орцнуудын дежур нэртэй нөхдүүд нялх хүүхдүүдийн эрхийг ноцтой зөрчиж өөрсдөө архидан согтуурч хүүхдүүдээ хайхрахгүй агааржуулалтгүй харанхуй хүйтэн газарт өлмөн зэлмүүн амьдруулж байна.
keyboard_arrow_up