ФОТО: “Хор баяртай-Тамхинаас татгалзъя” аянд 1000 орчим сурагч оролцлоо

2019 оны 12 сарын 12

Arslan.mn

ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Эрүүл мэндийн яам хамтран “Хор баяртай-Тамхинаас татгалзъя” үндэсний аяныг зохион байгууллаа.

Аяны хүрээнд Баянгол, Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн 8-12 дугаар ангийн 1000 орчим сурагчид тамхины хор хөнөөлийг таниулах нөлөөллийн ажил өрнүүлэв.  

Arslan.mn

Тус аян нь нийслэлийн бусад дүүргүүдэд ч өрнөх ажээ. Мөн он гарсны дараа орон нутгийн ЕБС-иудын дунд зохион байгуулагдах юм байна.

Манай улсын тамхи татдаг иргэд жилдээ 3.2 тэрбум ширхэг тамхи татдаг гэсэн тоон судалгаа бий. Монголчууд жилдээ 100 тэрбум төгрөгийг зөвхөн тамхи худалдан авахад зарцуулдаг гэсэн судалгаа байдаг. 

Хэрэв иргэн та тамхинаас татгалзаж чадвал та эрүүл мэнддээ болон эдийн засагтаа олон эерэг өөрчлөлтийг бий болгоно. "Хор баяртай" аян нь нийгэмд олон эерэг үр дагаврууд авчирна хэмээн албаныхан хэлж байна.

Иргэн та өсвөр үеийнхэндээ үлгэр дуурайлал болж өнөөдрөөс “Хор баяртай” аянд нэгдэж чадвал, өөртөө болон гэр бүлдээ үнэлж баршгүй хөрөнгө оруулалт хийх болно гэж зохион байгуулагчдын зүгээс уриалсан юм.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611520
0 эможи

Зочин
2019-12-13 02:07
keyboard_arrow_up