Хорт хавдраар өвдсөн нэг ойтой Г.Хулан охинд туслах аянд нэгдэцгээе!

2019 оны 12 сарын 12

Хүүхэд бол гэр бүлийн аз жаргал, эх орны ирээдүй. Өдөр өдөрт өсөн төлжиж, өнгө зүс орж яваа сэвлэг даахьтай нялх балчир үр хүүхдээ өхөөрдөн бахархадаггүй ээж аавууд гэж үгүй.

Хиргүй тунгалаг сэтгэл, гуниггүй тормогор нүд шаналж, хайр хүрэм жижигхэн гар сульдаж, үргэлж асуун лавлан шулганах өхөөрдөм яриа цөөрч, хүүхэд хүндээр өвдөх шиг элэг эмтрэм зүйл үгүй. Нэг ой, есхөн сартай Ганбатын Хулан охин ийм хүнд өвчинд ээрэгдэн, шаналж байна.

Бяцхан охиныг эмч нар үр хөврөлийн гаралтай хорт хавдраар өвдсөн хэмээн оношилсон бөгөөд Эх хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвд тавдугаар сарын 20-нд мэс засалд орж, ахар сүүлнийхээ 3 үеийг тайруулж, аарцагныхаа хөндийгөөс 250 гр жинтэй хорт хавдар авахуулжээ.

Ээжийнхээ энгэрт асаж, хөхнийхөө сүүг амтлахыг жаргалд тооцохоос бусдыг үл анзаарах нэгхэн насанд 250 гр жинтэй хорт хавдар авахуулна гэдэг гунигтай. Хүнд өвчний шаналан, хүнд хагалгааны дараах өвдөлтийг бяцхан биендээ үүрч яваа Г.Хулан энэ мэс заслын дараа 4 курс химийн эмчилгээ хийлгэжээ.

БНХАУ-ын Хөх хотод 2019 оны 10 сарын 25-нд хийлгэсэн цөмийн PT/CT шинжилгээгээр ташааны 2 тал болон хүзүүний хэсэгт хорт хавдрын үсэрхийлэл байна гэсэн хариу гарч, охины эрүүл мэнд дахин хүнд сорилын өмнө ирсэн гэдгийг эмч нар анхааруулаад байна.

79753335_108508390637031_9052265616433479680_n Хорт хавдраар өвдсөн нэг ойтой Г.Хулан охинд туслах аянд нэгдэцгээе!

Бяцхан охин Г.Хулан одоогийн байдлаар 6 курс хийлгэсэн бөгөөд цаг алдахгүй гадаадад эмчлүүлэх шаардлагатай тулгараад буй юм. Охины оношийг БНХАУ-ын Бээжин хотын Хүүхдийн эмнэлгийн хорт хавдрын тасаг болон БНСУ-ын Сөүл хотын АСАН эмнэлэгт явуулсан бөгөөд Сөүлийн АСАН эмнэлэг эмчилгээнд хамгийн багадаа монгол мөнгөөр 180 орчим сая төгрөг шаардагдана гэсэн хариу ирүүлжээ.

Охины ээж, аав эмчилгээ сувилгааны бүхий л аргыг эрэлхийлж байгаа бөгөөд хүнд өвчинд шаналсан охинд минь энэрэлийн гараа сунгана уу хэмээн Монголчуудаасаа хүсчээ. Амьдралын төлөө тэмцэж яваа хиргүй тунгалаг сэтгэлтэй бяцхан охины хагалгааны төлбөрт  туслах аяныг эхлүүлцгээе.

Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн халуун дулаан сэтгэлтэй Монгол хүн бүрийг бяцхан Г.Хулангийн төлбөрт боломж боломжоороо хандив өргөхийг уриалж байна.

Хандивыг:

Г.Хулангийн аав П.Ганбатын      ХААН банк: 5944008614

Худалдаа хөгжлийн банк: 475046006

Г.Хулангийн ээж А.Солонгын     ХААН банк: 5944016830

Төрийн банк: 250900002881

дугаарын дансаар авч байна.  Харилцах утас: 90991189, 98199177

Эх сурвалж: tovchoo.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611518
0 эможи

Зочин
2019-12-13 02:06
keyboard_arrow_up