Хууль зөрчсөн 131 ЛОМБАРДАД хариуцлага тооцжээ
Мөнгө санхүүгийн бэрхшээлд орсон иргэд ломбарданд эд зүйлээ барьцаанд тавих нь их байна. Сардаа хамгийн багадаа 3 тэрбум төгрөгний бараа үнэт эдлэл барьцаалж ашиг олж байгаа барьцаалан зээлдэх үйлчилгээ эрхлэгчдийг хэн хянаж, ямар зөрчил гаргаж байгаа талаар зарим зүйлийг тодрууллаа.
Нийслэлийн хэмжээнд 380 гаруй ломбард үйл ажиллагаа явуулж байгаад бөгөөд нийслэлийн Цагдаагийн удирдах газраас хууль зөрчсөн 131 ломбардад хариуцлага тооцжээ.
НЦУГ-ын ахлах мэргэжилтэн Б.Алтанзул "Ломбарданд авсан эд зүйлийг тусгай бүртгэлд бүртгээгүй, хяналтын камерыг сүлжээнд холбуулаагүй, стандартын дагуу үйлчилгээ явуулаагүй 40 гаруй барьцаалан зээлдэх газруудад хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар зохих хэмжээний зөрчлүүдийг илрүүлж, тухйн зөрчилд Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох хуулийн заалтаар 3.350.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан." гэв.
Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн А.Нансалмаа " Нийслэлийн хэмжээнд 380 гаруй ломбард үйл ажиллагаа явуулж байна. Иргэд эд зүйлээ барьцаанд тавихдаа заавал зөвшөөрөлийг нь харж байж тавих хэрэгтэй гэдгийг онцгой анхааруулмаар байна. Тэгэхгүй бол зөвшөөрөлгүй ломбард ажиллуулж байгаа зөрчлүүд их байна." гэв.