Шинэ жилдээ бэлдэж дөрвөн хоног МАЦАГ барьсан эмэгтэй нас баржээ

2019 оны 12 сарын 12

цагдаа зурган илэрцүүд

-ШИНЭ ЖИЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД БЭЛДЭЖ МАЦАГ БАРЬСНААС БОЛЖ НАС БАРСАН-

Монголчууд бид бүгдээрээ шинэ жилийн баярыг маш өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг ард түмэн билээ.

Яг энэ цаг үед шинэ жилийн баярын өдрүүд болж цэцэрлэгийн багачууд эхлээд төрийн албан тушаалтан, хувийн хэвшлийн бүх албан хаагчид шинэ жилийн арга хэмжээ зохиож өдөр бүр баярын арга хэмжээ болж буй.

Энэ өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал их байгаа бөгөөд цаашлаад гэмт хэрэг, зөрчил их гарч байна.

Шинэ жилийн баярын өдрүүдэд иргэд цахим орчноос бараа бүтээгдэхүүн худалдан авч залиулах, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ өөрийн эд зүйлээ хаяж гээгдүүлж улмаар зөрчил мэтээр цагдаагийн байгууллагад хандах, баярын арга хэмжээний үеэр бусдын эрүүл мэндэд халдах, санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэн амь нас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол нэмэгдэж байна. Мөн байгууллагын арга хэмжээнээс хэт их согтуурсан үедээ гарч улмаар гудамж талбайд осгож бие эрхтнээ хөлдөөхөөс гадна, гэмтэж бэртэх нас барсан тохиолдол бүртгэгдсээр байна.

Хамгийн харамсалтай охид эмэгтэйчүүд шинэ жилийн арга хэмжээнд бэлдэж турах хүсэл зорилгоор олон хоног шинжлэх ухааны батлагдаагүй эм бэлдмэл хэрэглэх, олон хоног мацаг барих зэргээс үүдэн эрүүл мэндээрээ хохирч байна. Олон хоног мацаг барьснаас үүдэн нэг эмэгтэй нас барсан тохиолдол гарав.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутагт амьдардаг 40 орчим насны эмэгтэй шинэ жилийн арга хэмжээний өмнө дөрвөн хоног огт хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй мацаг барьснаас болж нас баржээ. Учир нь талийгаач бөөрний дутагдалтай байсан бөгөөд олон хоног мацаг барьснаар бөөрөнд нь муугаар нөлөөлж гэнэт биеийн байдал нь муудаж ухаан алдаж улмаар эмнэлэгт хандсан боловч нас барсан аж. Талийгаач эмэгтэй өнгөрсөн долоо хоногт нас барсан ба ар гэрийнхнийх нь зүгээс ямар нэгэн мэдээлэл задруулахгүй байгаа юм байна.

Харин одоогоор нас барсан шалтгааныг нь нарийвчлан шалгуулахаар зохих байгууллагад хандаад байгаа гэнэ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймээс иргэд та бүхэн шинэ жилийн арга хэмжээний үеэр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бусадтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэхгүй байх, өөрийн болон бусдын аюулгүй байдалд анхаарах, цахим орчноос элдэв бараа бүтээгдэхүүн худалдан авч залилуулахгүй байх зэрэг зохих зүйлүүд дээр анхаарал болгоомжтой байхыг анхаруулж байна.

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
6
haha an post
9
wow an post
8
yay an post
5
sad an post
87
ouch an post
11
confuse an post
6
angry an post
17
611504
158 эможи

Zochin
2020-01-09 16:57
Haramsaltainbe
Зочин
2019-12-15 11:16
4 хоног зөв мацаг барихад ямар ч өвчтэй хүн байсан үхэхгүй. Энэ хүн мацаг барихын хажуугаар тураах бэлдмэл хамт хэрэглэсэн юм биш байгаа гэж бодохын.
Зочин
2019-12-15 09:23
Тэнэг хүүхэн бэ
Зочин
2019-12-15 09:22
Тэнэг хүүхэн бэ
манай бүсгүйчүүд шинэ жилд хэтэрхий их ач холбогдол өгч байна. Ингэх хэрэг юу бна 3,4 хөн цагийн арга хэмжээнд хэтэрхий их мөнгө зарцуулж бна даа ухаан ухамсар соёл дутуу л бна даа
2019-12-14 19:12
иргэн
зочин
2019-12-13 23:49
гүй одоо шинэ жилд турж гоё болж орлоо гээд амьдрал хувь заяа өөрчлөгдөх үү, нөгөө л хамт ажилладаг хүмүүс байна. Сайндаа 4 цаг болно. Маргааш нь бахь байдаг нөгөө л хүн байна шд. Охидууд хүүхнүүд ийм ахархан бодолтой байж амиа алдахдаа хүрнэ гэдэг маш харамсалтай. Анужин гэж нэг мэдэмгий авгай бараг бүтэн сар мацаг барь гээд л сурталчлаад мэргэжлийн эмчтэй хүртэл маргаад байсан, тэрний буруу . Хүмүүсийн сэтгэхүйгээр тоглосон.
Мөөг
2019-12-13 18:35
Сүүлийн бараг л хүн бүр л мацаг сайн гэж ойлголттой бна, юмны тунг тааруулах хэрэгтэй
Зочин
2019-12-13 18:30
Тийм ухаан хомос байдаг 4 хоног хоол сойгоод турдаг гэж бодсон юм байхда сонин юм .
Erdenejargal
2019-12-13 14:15
Ymar haramsaltai ym be
zochin
2019-12-13 13:56
Ene hvmvvs bidnii l buruu. Turanhai baih goy l doo targan bolohoor plaj omsohoor muuhai haragdaad bn geel ooriigoo gol ni envvneesee bolood biyd hor honooltei em taria hereglej oorsdiigoo alna. Ymar ch uhamsar alga shd. Targan bgaa l bz ydiin hvn oorooroo bh ni l saihan shd. End bayriin ymsr ch buruu bhgvi ta nar oorsdoo sain bodood vz. Oorsdiinhoo teneg zamgaas bolj gargasan aldaagaa ymar ch buruu bhgvi zvild chiheh hereggvi. Shine jiliig balai bayr l ghin ta nar yg tsag ni tulahaar vheh geel bayrtaa ordog l bzd yh gj neeh hudlaa ingej bichdiin
дөлгөөн
2019-12-13 12:46
баяр нь буруутай юу? хүмүүс бидний өөрсдийн буруу юу гэдгийг бодолцох хэрэгтэй юм шиг ээ.. шинэ жил ч хамгийн гоё баяр л даа....
Зочин
2019-12-13 10:25
Хүний мөн чанар алдагдсан одоо үед эцэг эхийн алтан сургаалиас өөр хэнд ч итгэж болохгүй найз гэдэг бол одоо үед ч эрт үед ч САЙН МЭДДЭГ ДАЙСАН байсаар ирсэн.Ялан гуяа цахим орчин бол жинхэнэ муу сайн нь хослосон орчин.Тэр дотроос ухаанаараа шүүж зөвийг авахгүй бол маш аюултай.
ЗОЧИН
2019-12-13 09:23
Хүний үхэлээр сүржин мэдээ цацахаа бол
Unench
2019-12-13 07:20
Hii hooson bayardaa shine jiliin bayar bol ymarch utgagui Carman hooslood daraa ni oorsdo hordono vhene utgagui baruunii mod zasaad tawichaad shal teneg
Зочин
2019-12-12 23:16
Ямхр муухай амны бэлэггүй үг хэлдэг хүн бэ идэх юмгүй болно ч гэх шиг
Зочин
2019-12-12 23:07
Ээ баларсан юм бэ.хайран2.шинэ жил шаал дэмий баяр ш дээ.гэр гэртээ тэмдэглээл болоо бмаар юм
zochin
2019-12-12 23:04
yanaa odoo
zochin
2019-12-12 21:23
балай авгай вэ
Zochin
2019-12-12 19:27
Negen hevnd tsutgchsn um shig bugd l turna gsn uls.Mongol hun amniha belger gj muu erl bj mod ideh umgui olsj jinhnese turhviide
Зочин
2019-12-12 11:38
keyboard_arrow_up