Нийгмийн даатгалын хэлтсийнхэн шимтгэл төлөөгүй иргэдийг ХУУРАМЧААР бүртгэжээ

2019 оны 12 сарын 11

Arslan.mn

Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс (НДХ)-ийн ажилтнуудыг хууль хяналтын байгууллагаас улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээллийг устгаж, өөрчилсөн гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ.

Бидэнд олдсон мэдээллээр улсын байцаагч П.Одбаяр, Э.Нямдорж нарыг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй бөгөөд урьдчилсан байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй 80 орчим иргэнийг Нийгмийн даатгалын мэдээллийн санд өндөр цалинтай ажилладаг мэтээр хуурамчаар оруулж, төд удалгүй устгадаг байсныг цагдаагийнхан илрүүлсэн юм байна.

Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд “Өндөр үнийн дүнтэй шуурхай зээл гаргана” гэсэн зар нэлээд цацагдаж буй бөгөөд үүний цаана төрийн албан тушаалтнууд холбоотой байдгийг ийнхүү хууль сахиулагчид илрүүлсэн аж. Дээрх гурван хүнтэй хамт шуурхай зээл олгодог, гадаад улсын виз мэдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг Болорсайхан гэх хүнийг шалгаж байгаа гэнэ.

Хэрэг бүртгэлтийн явцад дээрх албан тушаалтнууд нь арилжааны банкнаас зээл авч буй иргэдэд аж ахуйн нэгжийн албан бланк дээр хуурамчаар цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, бусад шаардлагатай бичиг баримт бүрдүүлж өгснийхөө төлөө хүн тус бүрээс 4-5 сая төгрөгийн шан харамж авч байсан нь тогтоогдсон сурагтай.

“У.Хаш-Эрдэнэ, П.Одбаяр, Э.Нямдорж, Болорсайхан нар маш нарийн зохион байгуулалттай ажиллаж, ажил үүргээ хуваарилж аваад Нийгмийн даатгалын мэдээллийн санд хуурамч бүртгэл хийдэг байсан юм билээ” хэмээн тус салбарын мэргэжилтнүүд тодотгосон. Түүгээр ч зогсохгүй дээрх хүмүүсээр хуурамч баримт бүрдүүлүүлж авсан дээрх 80 орчим иргэн ТҮЦ машинаас тодорхойлолт аваад арилжааны банкуудад аваачиж өгөн нэг нь л гэхэд 30 орчим сая төгрөгийн зээл авсан, бусад хүнтэй хамтран зээлдэгчээр оролцон банкуудад 1.6 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй нь тогтоогдсон гэх мэдээлэл байгаа юм.

Өдгөө Баянзүрх дүүргийн НДХ-ийн Орлого, шимтгэлийн тагсийн дарга У.Хаш-Эрдэнэ, улсын байцаагч П.Одбаяр, Э.Нямдорж нарыг Эрүүгийн хуулийн 23.4-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан, албан хаагч өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуулиар тогтоосон улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээллийг устгасан, өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татаад буй гэнэ.

Г.РАВЖАА

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
2
611454
5 эможи

Иргэн
2019-12-14 13:13
Хамгийн гол хуулийн дагуу үнэн мөнөөр нь шийдвэрлжх нь чухал. Хэн нь буруутай вэ гэдгийг нь л олох хэрэгьэй дээ.
Altan
2019-12-12 12:38
SHDuurgiig notoi shalgah heregtei
Зочин
2019-12-12 00:03
Arai l denduu umaa. Shudarga tulsun hun ochood devteree bugluuleh geher olon um yariad l bdag
zochin
2019-12-11 23:48
Baga tetgeveree ih bolgoj, tetgever avah erhgyi mortloo mongo ogch tetgever tigtoolgoson hymyys ih baigaa. Byh dyyrgiin Niigmiin daatgaliin heltsiin tetgever avch baigaa hymyysiin materialiig nash nariin shalgaval ih uym garnadaa. Ulsaas avsan huuli bus mongiig ni nohoj tolyyleh heregtei baina
zochin
2019-12-11 21:58
ene hereg yah ch ugui dee sensaats degdeed l ungurnu. daraa ni dahiad l...
зочин
2019-12-11 18:03
төрийн нэр барисан хулгайчууд энд тэндгүй олон болж дээ энэ юуг харуулж байна вэ гэвэл анархист ямарч хяналт шалгалтгүй хүч муутай төр байгааг ашигласан цөөвөр чононууд олон байгаагийн илрэл анархист ардчилалын гай
boss baby
2019-12-11 12:21
Энэ асуудал урд нь бас гарсан. Нам дарагдсан даа. 2008-2015 онд ийм асуудал зөндөө байгаадаа. 8 хувийн зээл, виз гаргуулсан хүмүүс зөндөө байгаа.
харамсалтай
2019-12-11 08:41
тэтгэрт ГАРСАН ХҮМҮҮС ДОТОР АВАХ ЁСГҮЙ ТЭТГЭВЭР АВЧ БАЙГАА ОЛОН ХҮН БАЙХ МАГАДЛАЛ ИХ БАЙНА. одоо нд Д ОРОН ДАЯАР, ИХ НАРИЙН ШАЛГАЛТ ОРУУЛАХ ЁСТОЙ. их ЮМ ГАРНА ДАА
Иргэн
2019-12-11 08:28
Өмнө өөр төрлийн НД хэлтэсийн дарга ажилтантайгаа нийлж нас барсан өндөр тэтгэвэр авдаг байсан иргэдийн нэрийг хасалт хийлгүй тэтгэврийг үргэжлүүлэн 5 жил өөрөө авсан 2 ажилтан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгтнүүд 1 тэнсэн авч, 1 тэтгэвэрт гарч, дарга нь яаманд өндөр албан тушаал хашиж байна. Энэ нийгэм ямар шударга ёс, хариуцлага гэж байхгүй харгис хэрцгий зөвхөн мөнгөөр бүгдийг шийддэг хар нийгэм билээ. Хэзээ гэгээтэй нийгэм үзэх болдоо
keyboard_arrow_up