Вьетнамд дахин таван монгол иргэн хулгайн хэргээр саатуулагджээ

2019 оны 12 сарын 10

Arslan.mn

Арваннэгдүгээр сарын 15-ны өдөр зургаан монгол иргэн Вьетнам улсын Хо Ши Мин хотод хулгай хийж байгаад цагдаагийн ажилтнуудад баригдсан. Тэгвэл, Д.Гантөмөр, С.Ганхуяг тэргүүтэй дахин таван монгол иргэн адил хэрэгт холбогдсон тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Тодруулбал, Д.Гантөмөр нь 49 настай бөгөөд, арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Ханой хотод жуулчдын эд зүйлийг хулгайлсан хэргээр саатуулагджээ. Үүний өмнө Камбож улсын дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Анкор Ват сүмд хулгай хийж байгаад баригдсан бөгөөд түүний зураг тус сүмийн хананд “Хулгайчаас болгоомжил” гэсэн бичигтэй байдаг гэв.

С.Анхбаяр 1996 онд төрсөн, мөн Ханой хотод энэ сарын 2-ны өдөр Японы хоёр жуулчны эд зүйлийг хулгайлсан хэргээр саатуулагдсан байна. Тэр хэргээ хүлээсэн гэх бөгөөд, хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Г.Алтанхуяг 1987 онд төрсөн. Мөн Ханой хотод Израиль жуулчны эд зүйлсийг хулгайлсан хэргээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр саатуулагджээ. Мөнөөх жуулчны хэтэвчийг тэрбээр суйлж байгаад үйлдэл дээрээ баригдсан ба, тэр хэтэвчийг шидчихээд зугтахыг оролдсон гэдгийг мэдээлсэн байн

Харин 37 настай Я.Наранбат, 33 настай Б.Шинэбаяр нар нь Вьетнамын Да Нанг хотын цагдаагийн газарт бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн хэргээр саатуулагдсан ба, жуулчдын хэтэвчийг хулгайлж, төлбөрийн карт хувилан тооцоо хийж, гар утас, үнэт эдлэл зэрэг зүйлсийг худалдан авснаа Монголд ирээд зарж, борлуулдаг байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611450
0 эможи

Зочин
2019-12-10 22:11
keyboard_arrow_up