ПРОКУРОР: Сурагчдын дунд “Алтан хонх” тэмцээн зохион байгууллаа
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ахлах ангийн сурагчдын дунд “Алтан хонх” асуулт, хариултын тэмцээнийг зохион байгуулсан байна.
Тэмцээнд Булган сумын 12 жилийн 1 дүгээр сургууль болон Минжит Булган цогцолбор сургуулийн ахлах ангийн 200 гаруй сурагчид хамрагдаж Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудаар мэдлэгээ сорьсон бөгөөд амжилттай оролцсон 10 сурагчдад батламж гардуулан өгчээ.
Мөн тэмцээний үеэр ахлах ангийн сурагчдад прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа, таниулга хийсэн байна.
Эх сурвалж: ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР
|