Европын холбооноос ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс “ХҮҮХДИЙН ЭРХ ХАМГААЛАГЧ” шагнал хүртсэн байна
2019 оны 12 сарын 10
Өнөөдөр Олон улсын хүний эрхийн өдөр тохиож байна. Энэ өдрийн тохиолдуулан өчигдөр Европын холбооноос хүний эрхийн төлөө тэмцэгчдийг шагнажээ.
Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн хүүхдийн эрхийг хамгаалах, хууль сахиулах чиглэлээр зохион байгуулж буй ажлыг үнэлж “ХҮҮХДИЙН ЭРХ ХАМГААЛАГЧ” шагналыг олгосон байна.
Тус шагналыг Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэст манай Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа өчигдөр буюу энэ сарын 9-ны өдөр гардуулан өглөө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
611437
0 эможи
Зочин
2019-12-10 22:09
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс