ГУРВАН ГОЛ ХӨДӨЛГӨӨН: Архангай аймагт уран олборлуулахгүйн тулд ТЭМЦЭХЭЭ илэрхийллээ
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Гурван гол” хөдөлгөөнөөс тус сумын нутагт ураны тусгай зөвшөөрөл олгож байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ талаар "Гурван гол" хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Баярхүү "Бид 2011 онд тэмцэж, зогсоосон ч өнөөдөр дахин тусгай зөвшөөрлийг нь сэргээх гэж байна.
Гурван сумын Засаг дарга нар зөвшөөрлийн бичиг дээр нь гарын үсэг зураагүйн төлөө “Бид 4-10 тэрбум төгрөгөө манай нутаг булчихаад байна. Та нар юугаараа төлөх вэ” гэж "Нукльер энержи Монголиа" ХХК дарамталж байна.
Одоо Өндөр-Удаан, Чулуут, Тариат сумын Засаг дарга нарыг байгаль орчны нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөн дээр гарын үсэг зураагүй гэсэн шалтгаанаар шүүхэд өгсөн.
Бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх ёстой ч бидний соёлд таарахгүй зүйлүүд байна. Түүний нэг бол уран. Дэлхийн улс, орнууд уранаас татгалзаад байхад яагаад манай улс ураныг олборлох гээд байна вэ. Ураны талаарх мэдээллийг иргэдэд маш бага өгдөг. Уран бол маш аюултай. Хагас задрал нь л 4.5 тэрбум жил болж байж алга болдог бөгөөд хорт хавдар үүсгэж, урагт ч нөлөөлөхүйц хөнөөлтэй. Иймд уран олборлох гээд байгаа байгууллага болоод зөвшөөрлийг нь өгөх гэж байгаа хүмүүс ураны талаар мэдлэг дутмаг байна гэж үзэж байна. Дээд, доод түвшиндээ ч ураны хор хохирлын талаар бага судалсан байна.
Бид Засгийн газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандана" гэв.
ҮЗЭХ: