Сураггүй алга болсон малчин эмэгтэйг олжээ
Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хайрхан багийн малчин 36 настай Т нь өчигдөр /2019.12.09/ 17.40 цагийн орчим малаа хотлуулна гэж гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Түүнийг алга болсон талаарх дуудлагыг нөхөр нь аймгийн Онцгой байдлын газар мэдэгдсэн байна. Ийн мөн өдрийн 18:45 цагт эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, 22.50 цагт малчин Б-ийнд байхад нь эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн аж. Энэ өдөр объектын гал түймрийн дуудлага мэдээлэл өмнөх өдрүүдийнхээс илүү их бүртгэгджээ. Тухайлбал,
- Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут багийн хоёрдугаар гудамжинд иргэн О-ийн эзэмшлийн 12х8 метрийн хэмжээтэй граж, “Бонго пронтиер” загварын ачааны автомашин шатаж байсныг алба хаагчид нэг цаг ажиллаж унтраасан.
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны тавдугаар багийн Замчдын хэсгийн 7 дугаар байранд иргэн Х-ийн 10х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
- Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн Цэнхэр хороолол дахь нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын 15 дугаар гүний худаг Худаг шатаж байсныг алба хаагчид 45 минут ажиллаж унтраасан байна.
Мөн Ховд, Хөвсгөл аймагт тус, тус таван ханатай гэр бүрэн шатсан ч азаар хүний амь эрсдээгүй байна.
Мөн 2019 оны арванхоёрдугаар сарын 10-ны 08.00 цагийн орчимд СХД-ийн 20 дугаар хороо Сонсголонгийн гүүрнээс хойш T.Land -200 маркийн автомашин урсгал сөрж toyota prado маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Ланд 200 жолооч нойр муутай хонож зүйрмэглэх үедээ урсгал сөрсөн гэж мэдүүлсэн байна