Төрийн банкны захирал асан Д.Баярсайханд хоёр жилийн ял оноов

2019 оны 12 сарын 09

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Төрийн банкны захирал Д.Баярсайханд хоёр жилийн хугацаагаар хорих ял оноож, төрийн албанд ажил эрхлэх эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хаасан байна.

Мөн шүүгдэгч Сун Гуан Чин-д 2 жилийн хугацаагаар хорих ял оноожээ. 

Түүнчлэн Төрийн банкны захирлууд болох  Б.Цэндсүрэнд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 5 жилийн хугацаагаар хассан, Г.Тогтохбаатарт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж,  Л.Чинбатыг 10.000.000 төгрөгөөр торгож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Д.Ганбаатарыг 10.000.000 төгрөгөөр торгож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, М.Болортуяаг 120.000.000 төгрөгөөр торгож, Ц.Энхтунгалагт 1 жил 6 сарын хорих ял оноожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611399
0 эможи

Зочин
2019-12-10 01:14
Болортуяад яагаад хорих ял өгсөнгүй вээ
2019-12-09 18:22
Энхболд аваад үлдэв үү. Баярсайхан гэж үлбийсэ амьсгаа царайлсан авилгачин ял нь багаджээ. Төрийн банкинд нацагдолгор гэж бас Лүндээжанцагийн хамаатан төрөл хов ярих жив хүн муулахаас өөр мэдэх юмгүй авгайг зайлуулж өгөөч
keyboard_arrow_up