Баянгол дүүргийн сурагчид ЭЕШ-ын сорилго шалгалтад орлоо

2019 оны 12 сарын 09

Баянгол дүүргийн НАМЗХ-ноос санаачлан, Боловсролын үнэлгээний төвтэй хамтран Баянгол дүүргийнхээ төгсөх ангийн сурагчдаас сорилго шалгалт авлаа. ЭЕШ-Сорилго-2019 шалгалтад нийт 48 дунд сургуулийн 12-р ангийн 1981 сурагч орсон байна.  Монгол улсын маань ирээдүй болсон хүүхэд залуус хүссэн сургуульдаа сонгосон мэргэжилээрээ элсэн ороход хэдхэн сарын хугацаа үлдсэн. Энэ л цаг үед хаврын шалгалтын бэлтгэл дадлага болгон хүүхдүүдийг идэвхжүүлэх зорилгоор “Сорилго-2019” шалгалтыг санаачлан зохион байгуулсан нь нүдээ олсон ажил болсон гэдгийг дүүргийн удирдлагууд онцолж байлаа. МАН-ын дэргэдэх НАМЗХ-ноос цаг үеэ мэдэрсэн, нийгэмд хэрэгтэй олон ажлыг эхлүүлэн хийдэгийн нэг жишээ нь энэхүү БГД-ийн ЕБС-иудын төгсөх ангийнхнаас авсан сорилго шалгалт юм. 

Дашрамд хэлэхэд, Өнгөрсөн жилээс эхлэн шууд засалтын “Шилэн технологи”-ийг нэвтрүүлж эхэлсэн. Ингэснээр өмнө нь 14 хоногийн дараа шалгалтын дүн гардаг бол элсэгчид Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгсөн даруйдаа дүнгээ мэдэх боломжтой болсноороо онцлог. Жил бүр улсын хэмжээнд 40 мянга орчим хүүхэд ЭЕШ өгдөг, энэ жил ч мөн тооны төгсөгч байх тооцоотой байна.     

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611389
0 эможи

Зочин
2019-12-10 01:13
keyboard_arrow_up