ПРОКУРОР: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ зохион байгууллаа
Орхон аймгийн прокурорын газар 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит газрын Баяжуулах үйлдвэрийн 80 гаруй удирдах албан тушаалтнуудад хууль тогтоомж сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж, гарын авлага, материал тараасан байна.
Энэ үеэр тус газрын Тамгын хэлтсийн дарга Г.Анх-Ирээдүй “Прокурорын байгууллагын үйл ажиллагаа 2019 онд дэвшүүлсэн зорилт”-ын талаар мэдээлэл хийж, хяналтын прокурор Б.Жавхлантуяа “Мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал”, хяналтын прокурор Ч.Сэлэнгэ “Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх”, хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал “Авилга түүнээс урьдчилан сэргийлэх” талаар сургалт зохион байгуулжээ.
Эх сурвалж: ОРХОН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
|