“Эко Алтан заамар“ уурхайн ажилтан амиа алджээ
2019 оны 12 сарын 09
Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Эко Алтан заамар" уурхайд осол болж, 26 настай эрэгтэй амиа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, уг осол /2019.12.06/ 14.00 цагийн үед болсон бөгөөд талийгаач залуу техникт даруулж амиа алдсан байна.
Одоогоор хэргийн газарт цагдаа нар ажиллаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Дашрамд дуулгахад тус уурхайд өнгөрсөн хавар осол болж, дөрвөн иргэн амиа алдсан билээ. Энэхүү хэрэгт холбогдуулан "Эко Алтан заамар" компанийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
611370
0 эможи
Зочин
2019-12-10 01:04
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс