Машинтай жагсагчид дахин хууль зөрчиж хоригдох уу

2019 оны 12 сарын 07

Жагсагсдын олон төрлөөр анхааралд хүрэх гэсэн хошигнол явуулсаар иргэд харж бухимдсаар байна. Он гараад улс төрийн намуудын сонгуулж болж улс орны ирээдүй хааш эргэх, ард иргэдийн төлөөлөл байх учиртай гишүүд чухам ямар байхыг шийдэх цаг ойртсоор.

Энэ үеэр маш олон төрлийн жагсаал болж байна. Сүүлдээ жагсаал болно эх орондоо залуу хүн бүр ирэх ёстой гээд зарлал түгээгээд ч ард иргэд хэдийнэ тоохоо болжээ. Эх орныхоо төлөө гэсэн жагсаал бүрт ямар нэгэн санхүүжүүлчийн аль нэг намын хэл гэсэн үгийг хэлж доромжил гэсэн төрийн өндөр дээд албан тушаалтан, хууль хүчний байгууллагын алба хаагчдыг эрхээ эдлэх нэрээр хүссэнээрээ доромжлон гутаадаг. Мөн ямар нэгэн аргаар олон нийтэд сайн хүрэх аваас их мөнгөтэй болохыг зорьж, үнэн хэрэг дээрээ нийт ард иргэдийн төлөө биш хувийн нэр хүнд болон санхүүгийн асуудлыг ямар ч ажил хөдөлмөр хийлгүүгээр шийдэх гол зорилготой явсаар ирсэнг нь бүгд мэддэг болж. Эцэст сүүлд нь аль нэг намын даргын цүнх баригч, гал хөлийн үзүүрт гүйгч болоод өндөрлөдөг. Эрх баригчид ард нийтэд ээлтэй шийдвэр гаргах бүрт бидний хийсэн тэмцлийн үр дүн байлаа хэмээн попордог. Хийсэн буруу үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх болохоор хэн нэгний захиалгаар хуулийнхан ажилладаг мэтээр ардын баатар болох гэж дайрсаар.

Нэгдэх өдөр бас нэг жагсаал болох юм байна. Эх орны болон ард иргэдийн нэрийг барьж жагсаал хийдэг бас нэг гишүүн болох мөрөөдөлтэй нэгэн залуу тус өдөр Төв талбай дээр хүссэнээрээ хашгирч, өөрийн зоргоор аашилж хууль зөрчих нь. Мөн талбай тойрсон бүх хөдөлгөөнийг хаах юм. Төв талбайн ойролцоох замыг хааснаар эрх баригч төрийн өндөрлөгүүд хохирох уу гэдэг асуудал яригдана. Энэхүү жагсаалыг Автомашинтай хөдөлгөөний зохицуулагч Б.Цэгмэд удирдан явуулна. Түүнийг уншигчид та бүхэн өмнө нь төрийн ордон руу автомашинтай урсгал сөрж нийтээр дагаж мөрдөн хууль журмыг ноцтой зөрчиж улмаар арван хоног шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хоригдож байснаар нь танина.

Б.Цэгмэд нь нинжа гэх хүртэж явсан түүх намтартай нэгэн гэдгийг эх сурвалж дуулгаж байна. Учир нь тэрээр Багахангайд хууль бусаар  олон жил алт ухаж хүрз барин эх орныхоо шороог сэндийчэн ашиг хүртэн явдаг байж. Гэтэл гэнэт хоёр жилийн өмнөөс эх орны нэрийн өмнөөс тэмцэгч болоод АН-ын гар хөлний үзүүрт зарагдаж эхэлсэн нь хүмүүсийн дургүйг багагүй хүргээд авсан аж.

Түүний өмнө  нь зохион байгуулсан машинтай жагсаал олон нийтэд тэр бүр хүрээгүйн шалтгаан энэ юм байна. Ийнхүү АН ын гишүүн, эх оронч тэмцэгч маань дахин жагсаал хийнэ гээд хэвлэл мэдээллийнхэн рүү хандсан ч очиж мэдээ бэлтгэхгүй байгаа. Харин хэвлэл мэдээллийнхэн тэр чигтээ худалдагдсан хэмээн гүтгэж доромжилсоор байгаа. Гол учир нь ямар нэгэн үндэслэлгүй, хуулийн дагуу тууштай тэмцэгчид журмын дагуу асуудалд хандахгүй байна. Хий хоосон орилж, хашгирч, Төв талбай дээр архидан согтуурах, олон хүнийг хэл амаар доромжлон зохисгүй аашилсныгаа эх орныхоо төлөө хэмээж байгаа нь иргэдийг бухимдуулсаар байна.

Олон удаагийн бүтэлгүй, ёс зүйгүй жагссан учраас автомашинтай жагсагчдыг иргэд хүлээн зөвшөөрдөггүй. Харин ч төв зам хааж олон цагаар иргэдийг чирэгдүүлж, хүндрэл учруулдаг хэмээж байгаа юм. Гэсэн ч тэд дахин төв талбайд зоргоороо ашилахаар төлөвлөжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611346
0 эможи

зочин
2019-12-08 21:32
Эрдэнэ мэтүүд ийм л хүмүүсээр "туг" тахина л даа. ӨӨрсдөө ард нь "өндөг"шиг цэвэрхэн, айн.
зочин
2019-12-08 18:23
Эрдэнэ өөрөө гараад жагс учир мэдэхгүй нөхдийг урдаа бариад хэрэггүй.
ккккккк
2019-12-08 17:24
болоочдээ эрдэнэ дарга аа
keyboard_arrow_up