МУ-ын Ерөнхий прокурор эрүүл мэндийн шалтгаанаар түр чөлөө авчээ

2019 оны 12 сарын 06

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монгол Улсын Ерөнхий прокурор ажлаа хийхгүй, ирэхгүй байгаа гэж УИХ-ын чуулганы хурлаар хэлсэн билээ. Тэгвэл энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад  “Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан саяхан буюу 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 28-ны өдрүүдэд БНХАУ-ын Ардын Дээд Прокурорын газрын Ерөнхий прокурор Жанг Жуны урилгаар БНХАУ-д ажлын айлчлал хийгээд ирсэн. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн шалтгаанаар түр эзгүй байгаа. Ерөнхий прокурорын эзгүйд түүний шийдвэрээр аль нэг орлогч нь бүрэн эрхийг нь хэрэгжүүлдэг. Одоо Улсын Ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэг бүрэн эрхийг нь хэрэгжүүлж байгаа бөгөөд прокурорын байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа” гэдгийг мэдэгдлээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
611332
1 эможи

зочин
2019-12-07 12:17
эрүүл саруул зүгээр байгаа хүнийг яагаад өвчтэй гээд байгаа юм бэ.ерөнхий прокурор ажлаа хийгээчээ.
Зочин
2019-12-07 10:56
Жаргалсайхан прокурор тийм шалтгаанаар ажлаа хийхгүй байх хүн биш ээ. Ажлыг нь албаар хийлгэхгүй байгаа юм биш үү.
Хуульч
2019-12-07 10:53
Мэдээлэл бодит байдалтай нийцэхгүй байна. Ажилдаа ирэхгүй хэр удаж байгааг хүмүүс мэдэж байгаа шд. Хүнийг ажлыг нь хийлгээч ээ.
харамсалтай
2019-12-07 09:22
ХУУЛИЙНХАНЫ дампуурлыг засаж, залруулах болов уу? гэсэн хүлээлт байсан. ӨӨРЧЛӨЛТ гарсангүй. ХУУЛИЙНХАН их гүн дампуурчээ. ОДОО өөрчлөлт хийх вэ?
Зочин
2019-12-07 06:00
Зочин
2019-12-07 00:10
Huniig zugeer ajliig n hiilgeechee gahainuudaa
Зочин
2019-12-07 00:09
Zochin
АЖЛАА ХИЙГЭЭЧ
2019-12-06 17:22
АЖЛАА ХИЙГЭЭЧ ЕРӨНХИЙ ПРОКУРОР ОО АРД ТҮМЭН ИХИЙГ ХҮЛЭЭЖ БАЙСАН ДАА ТАНААС
Зочин
2019-12-06 16:14
ene xudlaa medeelel bna shvv eronxii prokuror ajildaa irexgyi udaj bga gesen
keyboard_arrow_up