Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал 13-ныг хүртэл хойшлогдлоо
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбал холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр /2019.12.06/ 11:00 цагт эхэлсэн юм.
Хуралд хохирогч Д.Доржпүрэвийн өмгөөлөгч Н.Баатардорж шүүх хурал давхцсан тул ирэх боломжгүй, мөн уг шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлттэй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүллээ.
Иймд шүүх хохирогчийн өмгөөлөгч Н.Баатардоржийн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 14:00 цаг хүртэл хойшлууллаа гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.
Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Энэ зүйл ангид “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэжээ.