“75 хятад иргэний паспорт дээр “хасав” тэмдэглэгээ хийж, оршин суух үнэмлэхийг нь хураан авлаа“

2019 оны 12 сарын 06

Arslan.mn

Гаалийн ерөнхий газраас ноцтой зөрчил илэрсэн тухай мэдээллээ.

Тодруулбал, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын гаалийн хяналтын бүсийн орох чиглэлд өчигдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Эрээн-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн БНХАУ-ын иргэн E нь хятад иргэдийн олон тооны гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг багцлан улсын хилээр авч, орж ирснийг гаалийн шалгалтаар илрүүлжээ.

Зөрчлийн тухай хуулийн дагуу гаалийн байгууллага холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, харьяаллын дагуу шилжүүлэх саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Энэ талаар Гадаадын иргэн, харьяатын газраас тодруулахад "Эдгээр иргэдийн паспорт бичиг баримтыг шалгаж үзэхэд “Таван толгой шин” ХХК-ийн шугамаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын зөвшөөрлийн дагуу манай байгууллагаас “HG “буюу хөдөлмөр эрхлэхээр 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэд байна. 

Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэд бүрмөсөн нутаг буцах, оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж ирэхгүй тохиолдолд хасалт хийлгэх үүрэгтэй байдаг.  Үүний дагуу хууль, журмын дагуу паспорт дээр “хасав” тэмдэглэгээ хийлгэж, оршин суух үнэмлэхийг нь хураалгахаар “Таван толгой шин” ХХК-ийн ажилтан бичиг баримтуудыг оруулж ирсэн байна. Өнөөдөр тэмдэглэгээг хийж, түр үнэмлэхүүдийг хураан авлаа" гэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
4
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
7
611295
16 эможи

Зочин
2019-12-12 16:53
Har tamgaa daraad shorond hed honog suulgaad tsaad gazar torguuli tabij ahij irehgui bolgoh heregtei bhdaa
Zochin
2019-12-11 15:38
Humuus tegeed yavsan yum uu
зочин
2019-12-11 09:47
манайхан чинь түрүүлээд ажлаа хийдэг болж. Бас энэ хүн монголд үлдэх гээд бна гэдгийг урьдчилан мэддэг болж.... Ёстой сахан шаалаа даа. Тэнэг хүн хуурч бгаа юу. Баригдсан болохоороо ингэхээс ѳѳр арга байсангүй гээч
Ука
2019-12-10 12:06
Явахаасаа өмнө хийлгэх ёстой юмыг яахлаараа сүүлд нь өөр хүн авч ирдэг юм. Ёс журмаар нь хасалт хийлгээд явах ёстой гээд монгол ААН-үүдээ дарамталдаг байж хятадуудаа даврааж ханахгүй юмаа.
Зочин
2019-12-06 12:46
keyboard_arrow_up