ЦАГ АГААР: Ирэх долоо хоногоос ЦАС ОРЖ, ХҮЙТЭРНЭ
Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цас орохгүй, өдөртөө хүйтний эрч сулавтар байна. Харин ирэх долоо хоногоос хүйтний эрч эрс чангарах төлөвтэй байгааг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс анхаарууллаа.
6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас, 7-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 8-нд баруун болон говийн аймгуудын зарим газраар, 9-нд зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 7-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 8-9-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.