ЦЕГ: Төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалт хийлээ
Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтэс, Аюулгүй байдлын хэлтсийн алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг 2019 оны эхний 9 сарын байдлаар Эрүүгийн цагдаагийн алба, Хэрэг бүртгэх алба, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар, Авто бааз, Хангалт үйлчилгээний төвийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус бүрэн шалгалт, Эргүүл хамгаалтын газар, Төв архив, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалтыг явууллаа.
Шалгалтын явцад дээрх нэгжүүдийн үйл ажиллагаанаас гадна удирдах бүрэлдэхүүний мэргэжлийн мэдлэг ур чадвар, удирдах арга барил, харилцааны соёл, шударга байдал, манлайлах чадвар, биеэ авч явах байдал, албадын уялдааг хэрхэн холбодог талаар алба хаагчдаас санал асуулга авлаа.
Мөн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсролын түвшинг тогтоох зорилгоор хууль, эрх зүйн тестээр шалгалт авч, албаны бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх мэргэжлийн ур чадварт үнэлэлт, дүгнэлт өгсөн юм.
Нэгжийн үйл ажиллагааг цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны /код-112/ “Байгууллагын дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах” журмын дагуу дүгнэхэд:
- Эрүүгийн цагдаагийн алба 73,4 оноо буюу “Хангалттай”
- Хэрэг бүртгэх алба 77,2 оноо буюу “Хангалттай”
- Хангалт үйлчилгээний төв 77,6 оноо буюу “Хангалтай”
- Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар 69.0 оноо буюу “Дутагдалтай“
- Авто бааз 66.0 оноо буюу “Дутагдалтай” үнэлгээтэй дүгнэгдсэн байна.
Дүнг Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэр гаргуулж, шалгалтын явцад заагдсан зөрчлийг арилгах, нэгжийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хугацаатай үүрэг хүргүүлэн, хяналт тавин ажиллаж байна.
Эх сурвалж: ЦЕГ
|