Б.Махбалд бүх насаар нь хорих хүртэл ял төлөвлөжээ

2019 оны 12 сарын 06

Arslan.mn

ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэрэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжээд багагүй хугацаа өнгөрөөд буй.

Түүнд холбогдох хүн амины хэргийг Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Тэгвэл шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг өнөөдөр буюу 2019 оны 12 сарын 06-ны өдрийн 11:00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр тов гарсан. 

Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Энэ зүйл ангид “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэжээ.

Б.Махбалыг хэрэгт холбогдуулан сэжигтнээр татаж, хорих 461 дүгээр ангид цагдан хорьж байгаа билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
2
confuse an post
1
angry an post
5
611247
26 эможи

бат
2019-12-12 06:54
Шууд бууд насаар нь тэжээнэ гэж юу байсийн
Зочин
2019-12-05 13:58
Зочин
2019-12-05 13:50
Зочин
2019-12-05 10:50
Цуг байсан нөхдүүд нь сайн шүрүүвдсэн шүү.
keyboard_arrow_up