Д.Одбаярыг БНСУ-д амьдарч буй монголчуудаас уучлалт гуйж, цэцийн гишүүнээс огцрохыг шаардлаа
"Ялгаварлалыг хариуцлагажуулъя нэгдэл"-ээс ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярыг БНСУ-д амьдарч буй монголчуудаас уучлалт гуйж, цэцийн гишүүнээс огцрохыг шаардан өнөөдөр мэдээлэл хийлээ.
"Ялгаварлалыг хариуцлагажуулъя нэгдэл"-ийн зохицуулагч Э.Аззаяа "Иргэд, олон нийтийн зүгээс ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярын ёс зүйгүй үйлдэлд хариуцлага хүлээлгэхийг шаардсан. Түүний холбогдсон хэрэг БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудыг ичгэвтэр байдалд оруулаад зогсохгүй, ажил амьдралд нь бодитойгоор хохирол учрах болсон талаар албан бичгийг "БНСУ дахь эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо"-ноос бидэнд ирүүллээ.
Гэтэл Д.Одбаяр нь цэцийн даргын албан тушаалаа өгөөд цэцийн гишүүний ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа нь ёс зүйгүй, ҮХЦ-ийн гишүүний өндөр нэр хүндийг уландаа гишгэж, олон нийтийн дургүйцлийг маш их хүргэж байгаа." гэв.
"Ялгаварлыг хариуцлагажуулъя" нэгдэл нь дээрх асуудалтай холбоотойгоор 3 зүйл шаардав. Үүнд:
- Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс өөрийн хүсэлтээр огцрохыг,
- Олон улсад Монгол Улсын нэр хүндийг гутааж, БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудыг ичгэвтэр байдалд оруулсныхаа төлөө иргэдээс албан ёсоор уучлалт гуйхыг,
- Бэлгийн дарамтлагчдад эрүү болон зөрчлийн хуулиар хууль зүй болон ёсзүйн хариуцлага тооцдог болохыг тус тус шаардаж байна гэв.
ШУУД ҮЗЭХ:
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|